МУИС: Япон Улсын Риккё их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа


Миау | YOLO.MN
2021-10-08

МУИС болон Япон Улсын Риккё их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Риккё их сургуулийн 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарласан байна.

Суралцах хугацаа: 1-2 улирал

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • МУИС-ийн бакалаврын 2-4 дүгээр түвшний (төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Голч оноо 3.0-аас дээш
  • Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Япон хэл дээр хичээл судлах бол N1 түвшинтэй байх
  • Англи хэл дээр хичээл судлах бол upper-intermediate болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  • Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  • Багшийн тодорхойлох захидал. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх.
  • Англи болон Япон хэлний онооны батламжийг хавсаргах (байгаа бол)
  • Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
  • Цээж зураг 2 хувь болон файлаар (4cm x 3cm)
  • Санхүүгийн баталгаа
  • 1 улирал суралцах бол 600,000 йен, 2 улирал суралцах бол 1,320,000 йены баталгаа гаргана
  • Данс эзэмшигч өөрөө бол ажлын болон цалингийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, тамгатай байх)
  • Данс эзэмшигч эцэг эх бол эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, тамгатай байх)
  • Дансны тодорхойлолт сүүлийн 2 сард авсан байх

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт: 

https://drive.google.com/file/d/1EjCPO82uKd_IuHwyqZNzNm6h77VxUjfF/view?usp=sharing

Хамрагдах оюутны тоо: 2 оюутан

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна. Амьжиргааны зардал 1 улирал – 600.000 йен, 2 улирал – 1.320.000 йен болно.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цаг хүртэл.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Риккё их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Риккё их сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

#Боловсрол #МУИС #Риккё