Хятадын Засгийн газраас анимейшн, хүүхэлдэйн кино бүтээгч болон телевизүүдэд зориулж шинэ хориг арга хэмжээ авлаа.
Ингэхдээ "Хүчирхийлэл, садар самуун, бүдүүлэг зан авир харуулсан, эдгээрийг дурдсан хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлэг"-ийг хориглож байгаа аж.
Телевизүүд эдгээрийн оронд "үнэн зөв байдал, сайн сайхан, гоо зүй"-г харуулсан контент гаргах ёстой гэв.
Эрх баригчдын хэлснээр хүүхэлдэйн киноны гол үзэгчид нь хүүхэд болон өсвөр насныхан бөгөөд тэдний эрүүл өсөх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн тусгай сувагтай байх ёстой гэжээ.
Энэхүү хориг телевизээс гадна вебсайтуудад хамаатай.
Хориг арга хэмжээ авах болсныг зарласны дараа Японы алдарт "Ultraman Tiga" цувралыг телевизээр гаргахыг зогсоосон байна.
Түүнчлэн Хятадын Жиансу муж хүүхдийн хөгжилд нөлөөлж болохуйц бүтээлүүдийн жагсаалтад Peppa Pig, My Little Pony зэрэг цувралуудыг багтаажээ.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх