Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин нохойн махыг хүнсэндээ хэрэглэхийг хориглох тухай хууль санаачлах санал тавьжээ.
Хэдийгээр залуу үеийнхний хувьд энэ сэдэв хориотойд ордог ч тус улсын нутаг дэвгэрт жил бүр сая орчим нохойг махыг нь боловсруулахын тулд нядалдаг байна.
Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй уулзсаны дараа гудамжны амьтдыг хамгаалах хөтөлбөр болон нохдыг бүртгэлжүүлэх системийн талаар танилцуулсны дараа Мүүн Жэ Ин нохойн мах идэхийг хориглох тухай хууль санаачлах санал гаргасан байна. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.
Нохойн мах солонгосчуудын өдөр тутмын хоолны цэсэнд ордоггүй ч ахмад настнууд эрүүл мэндэд сайн хэмээн одоо ч иддэг байна. Түүнээс гадна уламжлалт хоолоор үйлчилдэг зоогийн газруудад нохойн махаар үйлчилдгээс гадна тусгай захуудаас худалдан авах боломжтой байдаг аж.
Өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгосын эрх баригчид нохойн махыг бүрэн хориглох тухай хуулийн талаар дуугарч байгаагүй аж. Харин 2022 оны гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрчид амьтны эрхтэй холбоотой хуулиар өөрийн нэр хүндийг өсгөхөөр эрмэлзэж байгаа аж.
Америкийн Humane Society International байгууллагын тоо баримтаар Өмнөд Солонгост жил бүр 2,5 сая нохойг нядалдаг бөгөөд тэдгээрээс сая орчмыг нь хүнсэнд хэрэглэдэг байна.
Солонгосчууд энэ хуулийн талаар ямар бодолтой байна вэ?
Амьтдыг хамгаалах Aware байгууллагын захиалгаар явуулсан санал асуулгын үр дүнд оролцогчдын 78 хувь нь Өмнөд Солонгост нохойн мах, муурны махыг худалдаалахыг хориглох, 48 хувь нь хэрэглэхийг хориглохыг дэмжжээ. Харин Realmeter байгууллагын явуулсан судалгаагаар 41 хувь нь нохойн мах хэрэглэх нь хувь хүний хэрэг, 59 хувь нь нохойг хүний хэрэгцээнд зориулан нядлахыг хуулиар хязгаарлахыг дэмжсэн байна.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх