KFClub-ийн ээлжит уулзалт амжилттай болж өндөрлөлөө


YOLO.mn | YOLO.MN
2021-09-28

Хөгж - Хөгжилд - Хуваалц уриатай KFClub-ийн гишүүд эрүүл амьдрал, дасгал хөдөлгөөний чиглэлээр мэнтор Б.Хүсэлтүвшингээс хоёр дахь сургалтаа авч, нэгэн өдрийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүллээ.

Клубийн хүүхдүүд маань "Өртөөт аялал" арга хэмжээг зохион байгуулж багаар ажиллах чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ хоорондоо илүү дотно танилцлаа.

Анх 2021 оны долдугаар сард KFClub-д бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн 500 гаруй хүүхэд, залуусаас нийгэмд сайн сайхан зүйлийг хийж бүтээх хүсэлтэй, өөрийгөө үргэлж хөгжүүлэх эрмэлзэлтэй, бүтээлч байдлаар өөрийгөө танилцуулсан шилдэг 60 залуусыг сонгон клубийн хамгийн анхны гишүүнээр элсүүлэн авсан билээ. Эхний ментороор бизнесмен, комедиан Б.Идэр-Од уригдаж, долдугаар сарын 27-ны өдөр клубийн гишүүдтэй хамт "БОГД ХААН" ууланд алхан өөрийн туршлагаа бусдад хуваалцсан бол энэ удаад эрүүл амьдралын хэв маяг сэдвээр хамтдаа мэдлэгээ дүүргэлээ.

Цаашид ч KFClub олон залуусыг элсүүлж, чадварлаг мэнторуудаас сургалт авч хамтдаа ДУТУУГАА ДҮҮРГЭХ болно.

KFClub-ийн гишүүн болохыг хүссэн 16-21 насны залуусын дараагийн бүртгэл тун удахгүй...

KFC

#Мэдээ #KFC #KFCLUB