Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран ЕБДС-ийн ахлах ангийн эмэгтэй сурагчид, мэргэжлийн уран бүтээлчдийн "МОНГОЛ ГОО" үзэсгэлэнг өнөөдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн "ОРД" арт галерейд зохион байгууллаа.
Энэ үзэсгэлэнгээр Монгол түмний хэл бичиг, хувцас эдлэлийн соёл, хүний сэтгэлд орших төгөлдөр гоо ертөнцийг тодотгон харуулах, түүнчлэн бүсгүй хүний, эх хүний дотоод гоо үзэсгэлэнг дүрслэх урлагийн олон төрлөөр илэрхийлснээр хүүхэд багачууд, залуучуудад эмэгтэй хүнийг хайрлах, хүндэтгэх, дээдлэх чанарыг төлөвшүүлэхэд хувь нэмэр болох зорилготой.
"МОНГОЛ ГОО" үзэсгэлэнд багш нарын 27, ахлах ангийн эмэгтэй сурагчдын 20, мэргэжлийн уран бүтээлчдийн 43, нийт 90 бүтээл тавигдаж байна.
Үзэсгэлэнд "Бяцхан мисс" Олон Улсын хүүхдийн байгууллагын авьяаслаг хүүхдүүд Монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр, урлагийн тоглолт сонирхууллаа. Тус үзэсгэлэн 2018 оны 03 дугаар сарын 07-20 ны өдрүүдэд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн "ОРД" арт галерейд гарах тул та бүхэн хүрэлцэн ирж Монгол түмний гоо ертөнцөөр тухлан саатаарай.
Гэрэл зургийг Э.Батзавъяа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх