YSC: “Чингис хааны үед...” уралдаан зарлагдлаа


YSC | YOLO.MN
2021-09-21

“Чингис хаан” гэж цээжээ дэлдэх амархан. Харин энэ хүний алсын харааг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлдэг нь хэд билээ? Монгол Экологи төвөөс хэрэгжүүлдэг “YSC” хөтөлбөрийн хүрээнд сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг тав дахь удаагийн YSC Challenge зарлагдлаа.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО

Их хааны үед даган мөрдөж байсан хууль цаазын талаар ойлголттой болох, түүх соёлоо мэдэж авах, зан заншилд хүндэтгэлтэй хандах, байгалиа хайрлан дээдлэх уламжлалыг сэргээх.

Чингис хааны үед мөрдөгдөж байсан хууль журмыг чи хэр сайн мэдэх вэ? 13-р зууны Монголчуудын хуулиас доорх салбарын хүрээнд 1-3 хууль журмыг нарийвчлан тайлбарлаж уралдаандаа оролцоорой.

- Байгаль орчин

- Ёс суртахуун

- Шүүх хурал

- Дипломат харилцаа

УРАЛДААНД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Чингис хааны үеийн хууль журмыг бүтээлч байдлаар видео болгон Youtube-д байршуулж, холбоосыг нь info@mongolec.org цахим шуудан руу илгээгээрэй.

И-мэйлийнхээ “Subject” хэсэгт “YSC Challenge #5: Чингис хааны үед” гэж бичихээ мартуузай.

УРАЛДААНЫ ШАГНАЛ

- I байр - Багийн гишүүн бүрд “Tomyo World” аппликейшний 14 хоногийн эрх

- II байр - Багийн гишүүн бүрд “Hippocards” аппликейшний 2 сарын эрх

АНХААРАХ: 2021.10.03-ны өдрийн 23:59 минут хүртэл материал хүлээн авна.

Соёлын өвөө мэдэж, хойч үедээ үлдээе!

#YSC #Challenge #Чингис хааны үед