“Уур амьсгалын өөрчлөлт залуусын нүдээр” чуулган зохион байгуулагдана


YOLO.mn | YOLO.MN
2021-09-17

Хүүхэд залуучуудын гурван өдрийн чуулган зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд таныг энэхүү эвентэд оролцохыг урьж байна.

Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Пипл ин Нийд ОУБ, Митчелл сан, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран есдүгээр сарын 17,18,19-ны өдрүүдэд “Уур амьсгалын өөрчлөлт залуусын нүдээр” сэдвээр хүүхэд, залуучуудын чуулганыг зохион байгуулах гэж байна.

“Хүүхэд, залуус уур амьсгалын өөрчлөлт ба агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү гурван өдрийн чуулган нь:

- уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэг олгох

- агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үндэсний шинэ санаачилгуудыг танилцуулах

- активист хүүхэд залуусыг нэг дор цуглуулж, манлайлагчдын хамт хэлэлцүүлэг өрнүүлэх замаар хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

- инновацлаг хэрэгслээр дамжуулан бодлого шийдвэр гаргагчидтай харилцах, тэдэнтэй санал бодлоо солилцож хамтран ажиллахад нь дэмжих зорилготой.

Үйл ажиллагааны хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

Эвентэд бүртгүүлэх холбоос: https://bit.ly/Youccanactnow 

Хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй. 

#Мэдээ #Үйл явдал #Чуулган