Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих явдал бөгөөд энэ дундаа хамгийн энгийн, хялбар арга бол гараа зөв угаах юм.
2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Гар угаах Дэлхийн өдөр” хэмээн тунхагласан бөгөөд өдгөө дэлхийн 80 гаруй оронд энэ өдрийг тэмдэглэн өнгөрөөж байна.
Дэлхий нийтээрээ чухам яагаад гар угаахад ач холбогдол өгч, тэмдэглэх өдөр хүртэл бий болж байна вэ. Бохир гарын улмаас жил бүр тав хүртэлх насны 3.5 сая хүүхэд суулгалт, амьсгалын замын халдварт өвчнөөр эндэж байгаа нь дэлхий нийтээрээ анхаарах хэмжээнд хүргэжээ.
Суулгалт халдварыг үүсгэгч эмгэг төрүүлэгч нянгууд нь хүний ялгадсаар, бохирдсон гар, бохир ус, угаагаагүй жимс, хүнсний ногоо, сав суулга, хувцсаар дамжин халдварладаг.
Энэхүү суулгалт халдвараас гадна хүн амын дунд элбэг тохиолддог халдварт өвчин болох ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчнүүд, вируст гепатит А, Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгалт халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь, халдварт бус өвчин үүсгэгч химийн бохирдлын тодорхой хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна.
Иймээс нийт хүн ам ялангуяа бага насны хүүхдүүдийг амь насанд аюултай өвчин буюу суулгалт, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн боловч хямд төсөр арга бол гараа савандаж угаах юм.
УГААЛГҮЙ 6 ЦАГ БОЛСОН ГАРТ 10Х107-ЭЭР ТООЛОГДОХ НЯН БАЙДАГ БА УГААСНЫ ДАРАА УГ НЯНГИЙН ТОО 7-10 ДАХИН БАГАСДАГ
Гараа тогтмол савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх эрсдэлийг 31 хувиар, дархлалын систем суларснаас үүсдэг суулгалт халдвараар өвчлөх эрсдэлийг 58 хувиар, ханиад, томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлийг 21 хувиар тус тус бууруулах боломжтой гэж үздэг.
Хүн бүхэн өглөө босоод гар нүүрээ угаадаг хирнээ хоол идэхээсээ өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угааж байх ёстой гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Тэгвэл угаалгүй 6 цаг болсон гарт 10х107-ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин багасдаг байна.
Бид ямар тохиолдолд гараа угааж байх хэрэгтэй вэ?
Дээр дурьдсанчлан аливаа халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гараа цэвэр усаар шаардлагатай. Гэвч манай улсын нийт хүн амын дөнгөж 35 хувь нь ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан усны эх үүсвэрт холбогдсон гэсэн судалгаа байдаг. Харин хөдөө орон нутгийн иргэдийн хувьд энэ үзүүлэлт дөнгөж 29 хувьтай байна.
Энэ нөхцөл байдлын улмаас нийгмийн хариуцлагыг дээдлэгч Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци 2014 оноос “Сумдын сургуулийн ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийг санаачлан, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлээд байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дэлхий Зөн Монгол ОУ-ын байгууллага болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран нийт 22 суманд орчин үеийн стандарт хангасан, цэвэр усны эх үүсвэрт холбогдсон, халуун хүйтэн устай, цэвэршүүлэх септик технологи бүхий ариун цэврийн байгууламжуудыг барьж байгуулсан билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх