Олон улсын олимпиадуудад амжилттай оролцож, медальт байранд шалгарсан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшууллыг 2021 оноос эхлэн нэг удаа олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргалаа.
Мөн:
- Монгол Улсад зохион байгуулж байгаа улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмэгдүүлж олон улсын олимпиадын ангилалтай уялдуулан зохион байгуулах хуваарийг шинэчлэн батлах,
- Хүүхэд бүрд улсын олимпиадуудад оролцох тэгш боломжийг хангах үүднээс улсын хэмжээнд бүх сурагчдыг бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх, олимпиадад бэлтгэх шинжлэх ухааны чиглэлээр тогтмол сургалт хэлэлцүүлэг цахимаар зохион байгуулах нэгдсэн цахим дэд бүтцийг бий болгох, тасралтгүй үйл ажиллагааг хангах
- Олимпиадад бэлдэх үйл явцад шаардлагатай хэрэгслээр хангах, зохион байгуулалтыг дэмжин ажиллах үүргийг засгийн газар өгсөн байна.
Зөвхөн энэ онд:
- математикийн олон улсын олимпиадад Монгол Улсын баг хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, хоёр шагналт байр
- физикийн олимпиадаас нэг мөнгөн медаль,
- мэдээлэл зүйн олимпиадаас нэг мөнгөн медаль,
- химийн олимпиадаас хоёр мөнгөн медаль, нэг мөнгөн медаль, нэг шагналт байр,
- биологийн олимпиадаас нэг мөнгө, хоёр нийт 5 олимпиадаас 15 медаль хүртсэн.
Энэ олимпиадад амжилт гаргасан сурагчдад багаар нь урамшууллыг олгох бөгөөд энэ долоо хоногт 2021 онд амжилт гаргасан сурагчдад гардуулна гэж Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх