"Төрийн их, дээд сургуулийн ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье"


Б.Нямдарь | YOLO.MN
2021-08-26

БШУЯ-наас их дээд сургуулийн элсэлт, бусад асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр салбарын сайд төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөр энэ жил нэмэгдэхгүй гэдгийг онцоллоо.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье. Өмчийн хэлбэр үл харгалзаж ямар нэгэн сургалтын байгууллага төлбөрөө нэмэхгүй байх чиглэлийг өгч байна. Хэрэв үндэслэлгүйгээр нэмсэн бол хариуцлага тооцно. Мөн төлбөрийг бүтнээр нь биш хувааж авах, хичээл сонголт, суудалтай холбоотойгоор төлбөрийг барьцаалахгүй, хэрэв тэгвэл хатуу хариуцлага тооцно хэмээн түр журамд заасан байгаа. Харин Соёлын сургуульд 500 оюутан дээр 20 мянган төгрөг нэмэгдэх л өөрчлөлт байгаа ба үүнээс өөр нэмэгдэл бусад сургуульд байхгүй" гэлээ.

#Мэдээ #Боловсрол #Их сургууль