Дэлхий дахины сонорыг цочоосон Талибан гэж чухам юу вэ? Энх тайван найрамдал цогцолсон 21-р зууны үед Афганистанд яг юу болоод байгаа юм бэ? Юунд гэмгүй олон иргэдийн амар амгаланг эвдсэн бэ?
Талибан буюу Taliban гэх үг нь пушту хэлээр сурагч шавь гэсэн утгатай гэнэ. Бидний анхаарлыг татаад байгаа талибан гэх хүмүүс бол Афганистанд 1994 онд үүсгэн байгуулагдсан лалын үзэл баримтлалтай Талибан хөдөлгөөн буюу бүлэглэлийн гишүүд юм.
Арай хялбараар ойлгуулбал, нэгэн үзэл бодолтой, түүнийгээ улс нийгэмдээ цогцлоох зорилготой хүмүүсийн нэгдсэн бүлэг гэж хэлж болно. Талибан гэх энэ хөдөлгөөний үндэслэгч нь Мухамед Омар (1960-2013) гэх хүн бий. Тэдний гол үзэл баримтлал нь Исламын шашны Ашхаризм гэх урсгалтай нийцдэг. Үүнд олон санаа, үзэл баримтлал байгаа ч цөөхөн жишээгээр дурдвал: иргэдийн эрх чөлөө, нийгмийн харилцаа нь хязгаарлагдмал, хэлэлцэхийг хориглосон олон сэдвүүд болон хүйсийн хоёрхон ангилал, жендерийн өндөр ялгаатайн зэрэгцээ эрчүүд нь тодорхой хэмжээний сахалтай байх, эмэгтэйчүүд нь ямагт толгойн хаалттай байх дүрэмтэй.мөн хамгийн бэрх нь сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрх нь хаалттай байдаг аж.
Мөн нэгэн сонирхолтой цээр нь цагаан өнгө гэнэ. Учир нь Талибан бүлэглэлийн далбаа нь цагаан дэвсгэртэй. Хэрвээ цагаан өнгийн зүйлийг хэрэглэсэн, тэр тусмаа цагаан гутал, оймс, дотуур өмд өмссөн тохиолдолд Талибаны эсрэг, цаашлаад Исламын өнөөх Ашхаризмыг доромжилсон хэрэг болдог.
Байгуулагдаад удаагүй байхдаа буюу 1996-2001 оныг хүртэл Афганистанд засгийн газрыг эрхшээж “Исламын Эмират Афганистан Улс” байгуулсан ч үүнийг ердөө хэдхэн хөршүүд нь хүлээн зөвшөөрч байжээ. Харин НҮБ энэ улсыг хүлээн зөвшөөрөх нь байтугай Талибан бүлэглэлийг “террорист” хэмээн дүгнэсэн.
Маргалдахын аргагүй террорист бүлэглэл... Үүнийг батлах тун олон баримт, тохиолдол бий. Тэд хэдхэн сар юм уу жилийн зайтайгаар үй олноор нь устгах үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Үүний дотор өөрийгөө золиосолж, тэсрэх бөмбөгөөр дэлбэлэх арга түлхүү. Тэр бүрд нь Афганистаныг сонгож төрөөгүй энгийн ард, хүүхдүүд хохирч байдаг.
Ийм хүнлэг бус зүйлийг дэлхийн бусад орнууд тэвчээд нүдээ аниж, чихээ бөглөөд суухгүй нь лав. Иймээс 2001 оны сүүлээр АНУ-аас цэргийн хүчин Афганистанд очиж иргэдийг Талибанаас чөлөөлж өгч тусалжээ. Арга ч үгүй биз, энэ террористууд улам хүчээ авч, хүрээгээ тэлсээр байгаад 2001 онд “Ихэр цамхаг”-ийг хүртэл нураасан шүү дээ. Энэ том гамшгийн ард бүхэл гүрэн хариу үзүүлэн Талибануудыг бут дарж билээ.
Гэвч олон жилийн турш чимээ аниргүй байсан тэд хэсэг хугацааны дараа эргэн ирсэн юм. Дээрх газрын зурагт үзүүлсэнчлэн сүүлийн дөрвөн сарын турш Талибаны хөдөлгөөнийхөн нутгийн бүхий л хэсгийг бага багаар эзэлсэн байна. Бараг 20 жилийн туршид харанхуйд бүгж, сүүдэрт ургасан талибанууд хүчээ эргүүлэн хуримтлуулж, Афганистаны засгийн газрыг наймдугаар сарын эхээр эзэлжээ. Даанч яав даа, үндэсний батлан хамгаалах байгууллага нь иргэдээ хамгаалж чадсангүй дээ. Дотроосоо нуран унаж эхэлсэн нь тодорхой болсон цагт ерөнхийлөгч нь хувийн машинаараа хилийн дээс алхаж нутгаа, үүрэгт ажлаа, иргэдээ орхин явсан нь дэлхий дахинаа цочирдом мэдээ байсан.
Нэгэнт засгийн газраа алдсан Афганистан орны иргэд дүрвэхийн тулд нийслэл Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларсан зураг сүүлийн үед олны анхаарлыг татсан юм. Хэрвээ та афган хүний оронд байсан бол танд ямар хэцүү байх вэ? YOLO! Ганц амьдрах насаа ийм газарт өнгөрөөе гэх хүн байхгүй л болов уу. Тэдгээр хүнд гараа сунгаж, цэргийн хүчээ илгээж буй АНУ тэргүүтэй орнууд болон, дүрвэгчдийг хүлээн авахаа илэрхийлсэн зарим орнуудад талархах нь зүйтэй.
Бүх юм сайхан болж Талибан мэтийн шашны бүлэглэлүүд үндсээрээ алга болох болтугай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх