Өмнөд Солонгосын Улсан Үндэсний Шинжлэх ухаан, Технологийн хүрээлэнгийн оюутнууд сургуулийнхаа туршилтын суултуурт хүндрэх тутамдаа цалинжиж байна гэх сонирхолтой мэдээлэл интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татлаа.
Тус сургуулийн байгаль орчны инженер Jaeweon Cho “BeeVi” хэмээх шинэ технологийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь энгийн суултууртай харьцуулахад хамаагүй бага хэмжээний ус зарцуулдаг аж.
Bee болон Vision хэмээх үгийн нийлбэрээр нэрлэгдсэн уг технологи нь ялгадсыг усаар зайлуулахын оронд вакум хоолойгоор дамжуулан цуглуулж, түүнийгээ метан, нүүрстөрөгчийн давхар ислээс бүрдэх ашигтай нэгдэл болгон задалдаг байна.
Инженер Cho-гийн үзэж буйгаар нэг хүний ялгадаснаас 0.5 кВт.Ц-тэй тэнцэх 50 литр метаныг гаргаж авах боломжтой гэнэ.
Илүү дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзээрэй.
Сонирхуулан хэлэхэд оюутнууд энэ туршилтад оролцсоныхоо хариуд 10 fSM-ийг авдаг аж. fSM гэдэг нь инженер Cho-гийн үүсгэсэн нэгэн төрлийн валют бөгөөд үүгээр оюутнууд хотхон дотроосоо ном, амттан зэргийг худалдан авах боломжтой гэнэ.
Эх сурвалж: 9GAG
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх