Энэ намрын НҮҮР БУДАЛТЫН чиг хандлага


Миау | YOLO.MN
2021-08-13

Энэхүү нийтлэлээрээ энэ намар гоо сайхны ертөнцөд трэнд болж буй нүүр будалтуудыг танилцуулж байна. Өдөр бүр амны хаалт зүүж байгаа гээд нүүрээ будахаа болино гэж үү? Үгүй дээ.

Нил ягаан өнгийн тень

Охид бүсгүйчүүд намар болоход нүдээ улаан хүрэн, бор, саарал зэрэг өнгөөр будах хандлагатай байдаг. Гэхдээ энэ намрын хувьд нил ягаан өнгийн будалт трэнд болж байгаа юм байна. Өглөө сэрэх ёстой цагаасаа 10, 20 минутын хойно сэрчхээд ажил, хичээлдээ гарахаасаа өмнө хийх будаагүй мэт будалтад чинь нил ягаан өнгийг санал болгоё! Амархан бөгөөд өвөрмөц байх болно.

Химитэй мэт хөмсөг

Хөмсөг хэлбэржүүлэгч савангаар хими хийлгэсэн мэт хэлбэр оруулсан хөмсөг гоо сайхны ертөнцөд сүүлийн хоёр жилийн турш хүчээ алдахгүй явна. Энэ намрын хувьд ч мөн адил “cool” хэвээрээ байх нь ээ. Энэ загварын хөмсгийг багахан хэмжээний хацар өнгөлөгч, гялалздаг уруул өнгөлөгч болон бүдэг өнгийн теньтэй хослуулбал бүр ч гайхалтай.

Шигтгээ & саа

Залуу охид бүсгүйчүүд өөрийн стиль, имижийг тодорхойлоход нүүрний будгаар хязгаарлагдана гэж үү? Эрч хүчээр дүүрэн чамд төрөл бүрийн саа болон шигтгээг санал болгож байна.

График будалт

“Euphoria” (2019) цуврал гоо сайхан, загварын ертөнцөд маш хүчтэйгээр нөлөөлснийг энэ төрлийн будалт одоо ч трэнд жагсаалтаас хасагдаагүй байгаагаас харж болох юм. Нүднийхээ зовхийг цагаан цаас байна гэж бодоод ямар ч дүрэмд баригдалгүйгээр будаарай. Үр дүн нь чамайг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна. 

Хар өнгийн хүрээлэгч

Яг л 2010-аад оны үеийн Avril Lavigne-ийнх шиг хар өнгөөр нүдээ хүрээлсэн будалт дахин моданд оржээ. Хэрэв чамд нүднийхээ төгсгөлд уртаас уртаар контур тавих нь зохидоггүй бол энэ будалтыг туршаад үзэж болох юм. 

Эх сурвалж: Cosmopolitan, Harper's Bazaar

#Зөвлөгөө #Гоо сайхан #Тренд