Хамтдаа дутуугаа дүүргэх “KFCLUB”-ийн нээлт амжилттай боллоо


YOLO.mn | YOLO.MN
2021-07-29

“ХӨГЖ, ХУВААЛЦ, ХӨГЖИЛД” уриатай хүүхэд, залууст зориулсан KFC брэндийн клубийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

KFClub-д бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн 500 гаруй хүүхэд, залуусаас нийгэмд сайн сайхан зүйлийг хийж бүтээх хүсэлтэй, үргэлж өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, бүтээлч байдлаар өөрийгөө танилцуулсан шилдэг 60 залуусыг сонгон клубийн хамгийн анхны гишүүнээр элсүүлэн авлаа.

KFClub нь гишүүдийг сурч, хөгжих боломжоор ханган сар бүр МЕНТОР урьж, хүүхэд, залууст үр өгөөжтэй уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхний ментороор бизнесмен, комедиан Б.Идэр-Од уригдаж, 7 сарын 27-ны өдөр халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж клубийн гишүүдтэй хамт ууланд алхан өөрийн туршлагаа хуваалцлаа.

Гишүүд сард хамгийн багадаа нэг удаа клубийн уулзалт хийж, багт хуваагдан, өгөгдсөн даалгаврын дагуу хоорондоо нөхөрсгөөр өрсөлдөх, хобби сонирхлоороо нэгдэх, бусдаас суралцах, бусдад мэддэг, чаддаг зүйлсээ хуваалцах боломжтой юм. Ингэснээр KFClub-ийн гишүүд нийгэмдээ гэрэл гэгээ нэмэх бүтээлч ажлуудыг хийж, залуусын дуу хоолойг нийгэмд хүргэх, үе үеийн залуусын манлайлал болно гэдэг итгэлтэй байна.

Нийгэмдээ болон бусдадаа сайн сайхан зүйлсийг хуваалцахаар нэгдсэн KFClub-ийн гишүүдээ дэмжин KFC Mongolia Фэйсбүүк хуудсыг дагаж залууст чиглэсэн үйл ажиллагаа бүрд идэвхтэй оролцохыг уриалж байна.

#Мэдээ #KFC #KFCLUB