15 настай А.Хөгэлүн охин МАНГА зургийн үзэсгэлэнгээ танилцууллаа


Ш.Номиндэлгэр | YOLO.MN
2021-07-29

Анимэ гэдэг нь англи хэлний “animation” гэсэн үгийн япончилсон хувилбар бөгөөд ямар ч төрлийн хүүхэлдэйн киног зохиол, зураглал, хийсэн улсыг нь үл харгалзан Япондоо "Анимэ" гэж нэрлэдэг байна. Анимэ нь 1900-аад оны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд хамгийн анхны япон анимэ нь 1907 онд гарсан "Кацудо Шашин" буюу "Хөдөлгөөнт Зураг" нэртэй 4 секунд үргэлжилдэг анимэ байжээ.

Энэ чиглэлээр бүтээл туурвидаг 15 настай А.Хөгэлүн охин өөрийн үзэсгэлэнг танилцууллаа. Түүний зурсан зургийг дан ганц цаасан дээр биш бүх төрлийн биет дээр амилуулах боломжтойгоороо онцлог аж.

Chanel 11 телевизийн захирал Б.Болдбаатар:

- “Сүүлийн үед япон анимэ баатрын дүрд хувирсан охид залуучууд явах болсон нь хотод бас нэгэн шинэ соёлыг авчирч байна гэж харж байна. А.Хөгэлүн охинд анимэг монгол онцлог руу оруулан монгол хэв шинжийн анимэ гаргаж ирэх, 100, 200 цуврал ном гаргах санааг Хүннү мото клубийн зүгээс тавьж байна” гэлээ.

А.Хөгэлүн охины ээж П.Гэрэлмаа:

- “Охин маань анимэ зурахдаа манга хэлбэрээр зурдаг. Манга нь баатар болгоны дүрс хэлбэрийг хар цагаанаар, нэг бүрчлэн зурна гэсэн үг. Үүнээс гадна Монголын үндэсний хэв маягийг тусгасан хэд хэдэн бүтээл байгаа. Охин маань багадаа зурдаг байсан ч хичээлийг нь хийлгэх гээд болиулчихсан юм. Харин хөл хорионы үеэр энэ авьяасыг нь дэмжиж олон бүтээл гаргахад нь тусалсан. Ямар ч хүнээс заавар зөвлөгөө авалгүйгээр бүх зургаа өөрийн мэдрэмжээрээ зурдаг. Охиноороо маш их бахархаж байна” гэжээ.

#Мэдээ #Үйл явдал #Үзэсгэлэн