ЗӨВЛӨГӨӨ: Ул мөргүй аялах долоон зарчим


Сондор | YOLO.MN
2021-07-22

Хариуцлагатай аялагч гэж чухам хэн бэ, бид аялахдаа юуг анхаарах ёстой болон аяллаа хэрхэн төлөвлөвөл зохистой талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Аяллаа урьдчилан төлөвлөж бэлдэх. Аяллыг хэдий чинээ эртнээс төлөвлөнө, төдий чинээ амжилттай, сайхан болно. Цаг агаар, төсөв мөнгө, автомашин, эмийн сан, очоод буудаллах газартаа захиалга өгөх гээд эртнээс аяллыг эртнээс төлөвлөх нь чухал.

​ Отоглож буудаллах газраа зөв сонгох. Манайхан голд хэтэрхий ойрхон буудгаас бол хүүхэд орж эндэх эрсдэлийг бий болгодог. Тиймээс голоос дор хаяж 70-100 метрийн зайд буудаллах хэрэгтэй. Ингэх нь мөн зураг авч, харагдах талаасаа ч ойрхон байснаасаа илүү сайхан харагддаг.

 Хогоо хаяхгүй байх. Хогны асуудал жилийн жилд л яригддаг. Гялгар уут, архины шил, ундааны сав, 00-ын цаас, нойтон салфетка, хорхогны яс гээд төрөл бүрийн хогоо ил задгай хаядаг. Тиймээс аялагчид байгальд нэг ч хог үлдээлгүй, хогоо буцааж авч явах нь энэхүү долоон зарчмын нэг чухал хэсэг.

​ Гал түлэхдээ анхаарал болгоомжтой байх. Ер нь аяллаар явахдаа заавал гал түлэх ёсгүй. Гэхдээ гал түлж, түүдэг асаасан тохиолдолд аюулгүй байдлыг сайн хангаж, гал алдахгүй байх хэрэгтэй. Бүлээн нурмыг орхиж явалгүй, усаар заавал хангалттай сайн шүршиж аюулгүй болгох ёстой.

 Байгалийн зүйлсийг байгальд нь үлдээ. Тухайн нутгийн чулууг дурсгал болгож авах, цэцэг түүх тохиолдол элбэг. Энэ нь ч буруу үйлдэл юм. Та тухайн нутгийн сайхныг яг тэр чигээр нь таалж, мэдрээд яг хэвээр нь буцаагаад үлдээх хэрэгтэй. Тэрхүү байгалийн гоо үзэсгэлэнг бид энэ насандаа хараад өнгөрөх зүйл биш юм. Энэ сайхан зүйлийг та бидний үр хүүхэд, ирээдүйд тэдний хүүхдүүд ч тэр хэвээр нь мөн харах ёстой. Тиймээс байгальд байгаа зүйлсийг тэр чигээр нь үлдээх нь маш чухал.

​ Бусад аялагчдад хүндэтгэлтэй хандах. Та мэдээж тэнд ганцаараа очоогүй, өөр аялагчид бий. Тиймээс харилцан бие биеэ хүндэтгэх хэрэгтэй. Би л хээр байгаа гэсэн шиг орилж хашхиран, дуу хөгжим хангинуулах нь бусад аялагчдад тааламжгүй байдаг.

 Зэрлэг амьтдад ээлтэй хандах. Хэрэв зэрлэг амьтантай таарвал үргээхгүй байх, шархадсан амьтан байвал байгаль хамгаалагчид мэдэгдэх хэрэгтэй.

#Зөвлөгөө #Аялал #Байгаль