Жолооч та хөдөлгөөн эхлэхээс өмнө орчноо шалгана уу!!!


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2021-07-14

- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Монгол Улсын хэмжээнд 2020 онд зам тээврийн ослын улмаас 3148 хүний амь нас, эрүүл мэнд хохирсон. Үүний 625 буюу 20 хувь нь хүүхэд байжээ.

Хохирсон 625 хүүхдийн 37 хувь нь 0-6, 46 хувь нь 7-14 настай байсан бөгөөд нийт 64 хүүхэд амь насаа алдсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байсан аж.

Мөн 2021 оны эхний зургаан сарын байдлаар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүйн улмаас ой дөрвөн сартайгаас 13 хүртэлх насны 12 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаад байна.

Энэ мэт жолоочийн хариуцлагагүй үйлдлээс хамаарч хүүхэд осолд өртөх тохиолдол гарсаар байгааг ТЦА-наас анхааруулсан юм.

Зам орчноо шалгаагүйн улмаас бага насны хүүхдээ ээж аав нь, өвөө нь, ах эгч нар нь дайрч амийг нь хохироож байгаа нь үнэхээр харамсалтай.

ИЙМД ЖОЛООЧ ТА ХӨДӨЛГӨӨН ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ОРЧНОО ЗААВАЛ ШАЛГААРАЙ!!!

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

#Мэдээ #АюулгүйАзЖаргалтай #Toyota