- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -
Автомашин болон айл гэрт байх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг нь анхны тусламжийн хайрцаг юм. Үүнийг зөвхөн холын замд гарахдаа гэлтгүй байнга авч явах шаардлагатай.
Анхны тусламжийн цүнх, хайрцаг нь ус, чийг, тоос химийн бодис нэвтрэхээргүй битүү байх ёстой. Мөн тухайн нөхцөлд шаардлагатай үед хэн ч анхны тусламжийн хайрцгийг хэрхэн хэрэглэх, хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй.
Анхны тусламжийн хайрцагт багтах эд зүйлс болон хэрхэн хэрэглэх талаарх мэдээллийг хүргэж байна. Эдгээрийг аялал, зугаалгад авч явахаас гадна гэртээ болон машиндаа байлгах нь чухал ач холбогдолтой.
Анхны тусламжийн хайрцагт доорх зүйлс багтсан байх шаардлагатай.
- Боолт /Цус алдалтыг зогсоох/
- Нэг удаагийн бээлий /Цусанд бохир оруулахгүйн тулд ашиглана/
- Шархны наалт
- Гурвалжин алчуур /Гэмтэж бэртсэн үе мөчийг сойх, толгой бооход хэрэглэнэ/
- Түлэгдвэл хэрэглэх ариутгасан наалт
- Ариутгасан салфетка /Шархтай хэсгийг цэвэрлэнэ/
- Том хэмжээний наалт
- Халдваргүйжүүлэх уусмал /Шархыг цэвэрлэхэд ашиглана/
- Хиймэл амьсгал хийхэд хэрэглэдэг хаалт
- Арьсанд шигдсэн зүйлсийг авах зориулалтын чимхүүр /Арьсанд шигдсэн өргөс, шил зэргийг авахад хэрэглэнэ/
- Шарх халдваргүйжүүлэх тос /Түлэгдэлт, хөлдөлтөд хэрэглэнэ/
- Хөвөн
- Яаралтай тусламжийн хөнжил /Осгосон үед дулаацуулна/
- Сүлбээр зүү /Боолт тогтооход хэрэглэж болно/
- Даралтын аппарат
- Мохоо үзүүртэй хайч (Хувцсыг яаралтай тайлахад хэрэглэнэ)
Анхны тусламжийн хайрцагт багтах зүйлсийн мэдээллийг Улсын нэгдүгээр эмнэлгийн зөвлөмжийн дагуу хүргэлээ.
- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх