ВИДЕО: Хүүхдээ автомашинд аюулгүй зөв тээвэрлэхэд анхаарах зүйлс


Сондор | YOLO.MN
2021-07-06


- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Автомашинд суусан зорчигчдоос хамгийн түрүүнд анхаарал тавих ёстой зорчигч бол хүүхэд юм. Хүүхдээ автомашинд аюулгүй зөв тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцох нь эцэг эх, асран хүмүүжүүлэгч болгоны хэвшүүлэх ёстой дадал.  Бяцхан зорчигчоо стандартын шаардлага хангасан машины тохилог суудалд бүсийг нь бүсэлж суулгаснаар тохь тух, аюулгүй байдлыг хангаж өгдөг.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж заасан байдаг. Хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхийг зөвшөөрнө.

Тиймээс, жолооч та дараах бичлэгээс хүүхдээ хэрхэн зөв тээвэрлэх, автомашины хүүхдийн суудлыг насны онцлогт хэрхэн тохируулан сонгох тухай зөвлөгөөг үзнэ үү.

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

#Мэдээ #Аюулгүй aаз жаргалтай #Toyota