Netflix компаниас "Sweet Home" цувралын хоёрдугаар бүлэг хийгдэх эсэх талаар албан ёсны тайлбар өгчээ.
Вебтүүнээс сэдэвлэсэн "Sweet Home" цуврал нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Netflix-ээр цацагдсан бөгөөд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. "Sweet Home" цувралд Cha Hyun Su гэх залуу гэр бүлийнхээ гишүүдийг автын ослоор алдаж, ганцаараа шинэ байранд амьдрахаар болдог. Түүний шинээр нүүж ирсэн байранд хачирхалтай үйл явдал тохиолдож байрны оршин суугчид мангас болон хувирч эхэлдэг. Ийнхүү Cha Hyun Su болон бусад оршин суугчдын амьд үлдэхийн төлөөх сонирхолтой үйл явдлыг харуулсан уг цувралын хоёрдугаар бүлэг хийгдэнэ гэх мэдээлэл цацагдсан нь олон хүний анхаарлыг татаад байна. Харин долоодугаар сарын 9-ний өдөр, Netflix компаниас "Sweet Home киноны хоёрдугаар бүлэг хийгдэх нь эсэх нь тодорхой болоогүй байна" гэсэн хариу өгчээ.
Гэсэн хэдий ч энтертайнмент салбарын нөлөө бүхий эрхэм уг киноны хоёрдугаар бүлэг хийгдэнэ хэмээгээд хоёрдугаар бүлэгт Song Kang, Lee Jin Wook болон Lee Si Young гэсэн жүжигчдийн бүрэлдэхүүн тоглох хэвээрээ гэжээ. Харин киноны зураг авалт энэ жилийн сүүлээр эхэлж, 2022 оны хоёрдугаар хагасаас дэлгэцээр гарах төлөвтэй байгаа гэнэ шүү.
Эх сурвалж: Allkpop, Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх