Жингээ хасна гэж олон удаа шийдсэн ч байнга л бууж өгчхөөд байна уу? Дасгал хийж, дэглэм барьсан ч нэг л мэдэхэд жин хасах боломжгүй юм шиг санагдаад дундаас нь хаячхаад байгаа юм биш биз? Тийм бол яг одооноос эхлээд өөрийгөө зоригжуулж, эдгээр аргуудыг туршаад үзээрэй.
ЖИН ХАЯХ ЁСТОЙ ШАЛТГААНАА ТОДОРХОЙ БОЛГО
Хааяа нэг толинд харчхаад "Би дэндүү тарган болчихжээ. За, жингээ хасъя даа" гэсэн өнгөцхөн бодлоор жин хасна гэдэг үлгэр л гэсэн үг. Тиймээс ямар шалтгаанаар, яагаад жин хасах ёстой гэдгээ нэг бүрчлэн жагсааж бичээрэй. Энэ нь таныг "жингээ хасах" гэсэн зорилготой болгоно. Эрдэмтэн Erin Pearson-ий судалгаагаар, хүмүүст эмчээс өгч буй "жингээ хас" гэсэн зөвлөгөөнөөс илүүтэй өөрсдийнх нь хүсэл сонирхол чухал нөлөөтэйг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө хүсэж, сонирхож эхэлсэн үед л жингээ хасаж чаддаг гэсэн үг.
БОДИТ ҮР ДҮН ХҮС
Өнөөдөр жингээ хасахаар шийдээд маргааш 10 кг хасна гэдэг боломжгүй зүйл шүү дээ. Харин үүний оронд долоо хоногт дунджаар 0,5-1 кг хасна гэх зэргээр бодит үр дүн тооцоолох хэрэгтэй. Хүн биеийн жингийнхээ 5-10 хувийг хасахад бие махбодод дараах өөрчлөлт гарна. Үүнд:
- Цусан дахь сахарын хэмжээ буурна
- Зүрхний шигдээс болох магадлал багасна
- Холестирины хэмжээ багасна.
ЗОРИЛГОДОО АНХААРАХ
Ихэнх хүмүүс гоё галбиртай болох, турах зэргээр зөвхөн биеийн галбиртаа зориулсан зорилго тавьдаг. Үүнийг ч буруутгахын аргагүй ээ. ГЭХДЭЭ энэ бол маш ерөнхий зорилго төдийгүй таны турах хүслийг мохоож ч мэдэх юм. Тиймээс "Би өдөрт 30 минут гүйнэ. Өдөр бүр тодорхой цагт дасгал хийнэ" зэргээр маш тодорхой зорилготой болох хэрэгтэй.
АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТАА ТОХИРСОН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ
Таны турах төлөвлөгөө урт хугацаанд хийх, цаашид зуршил болохуйц байх хэрэгтэй.
ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ
Өөрийн жин хасаж буй талаар тэмдэглэл хөтөлж, өөрийн жинг тооцоолох нь юунаас ч илүү чухал зүйл. Ингэхдээ үзэг цаас ашиглаж болохоос гадна онлайнаар тэмдэглэл хөтөлдөг вебсайт, аппликейшн нь ч ашиглаж болно. Тэмдэглэлдээ тухайн өдрийн жин, идсэн хоол, дасгал болон сэтгэл санааныхаа тухай ч бичиж болно шүү. Долоо хоногийн дараа тэмдэглэлээ харьцуулаад харахад танд "том" биш хэдий ч мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байх болно.
ӨӨРИЙГӨӨ УРАМШУУЛ
Жин хасах үнэхээр хэцүү учраас тодорхой хэмжээнд жин хаяж чадсан бол өөрийгөө урамшуулаарай. Гэхдээ хүссэн зүйлээ ид гэсэн үг биш шүү. Өөртөө шинэ цүнх авч өгөх, дуртай киногоо үзэх, удаан хугацаанд авах гэж эргэлзэж байсан зүйлээ "шагнал" гэж бодоод худалдаад авчих. Энэ нь таны өөртөө өгч чадах бэлэг юм шүү дээ.
БУСДААС ДЭМЖЛЭГ АВАХ
Өөрийнхөө жин хасаж байгаа талаар найз нөхөд, гэр бүлийнхэндээ дуулгах хэрэгтэй. Тантай хамт жин хасахыг хүссэн хэн нэгэн байвал найрсгаар угтаж аваад хамтдаа дасгал хийж бие биендээ урам зориг өгөөрэй. Мөн жингээ хэрхэн хасаж байгаа тухайгаа цахим хуудсандаа бичсэн ч болно.
ЭЕРЭГ БАЙ
Yael Benyamini, Olga Raz хэмээх хоёр эрдэмтэн хамтран хүний хандлага нь жин хасахад хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Тус судалгаагаар эерэг хандлагатай хүмүүс зорилгодоо амархан хүрч, сөрөг хандлагатай хүмүүсээс илүү их жин хаяж чадаж байгааг тогтоосон байна. Иймээс жин хасна гэдэг зөвхөн жингээ хаях хүслээс шалтгаалахгүй юм байна шүү.
ӨӨРИЙГӨӨ СОРЬ
Идэхийг хүссэн зүйлээ биш идэх ёстой зүйлийг идэх нь өөрийгөө сорьж буй хэрэг юм. Тиймээс тайван бүсээсээ гарч үнэнтэй нүүр тулах хэрэгтэй.
ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ
Өдрийн цайны цагаар "санамсаргүй" пицца идчихээд өдөржин өөрийгөө загнаж, бухимдахын оронд "оройн хоолонд илүү эрүүл зүйл идье дээ" гэж өөртөө хэл. Өөрөөр хэлбэл, нэгэнт болоод өнгөрсөн зүйлд өөрийгөө буруутгах хэрэггүй. Энэ нь таны таргалах шалтгаан ч болж мэдэх юм. Тиймээс өөрийгөө уучилж сураарай.
ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ХҮНТЭЙ БОЛ
Зорилго тавьж, тууштай хичээсний үр дүнд хүссэн жиндээ хүрч чадсан хэн нэгнийг олоорой. Энэ нь таны ойрын танил, гэр бүлийн гишүүн байсан ч болно. Аль эсвэл цахим ертөнцөд алдартай хэн нэгэн байж ч болно шүү дээ. Хамгийн чухал нь эдгээр хүмүүсээс суралцаж, урам зориг авч "би ч гэсэн чадна" гэж өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Тэд чадаж байхад та чадахгүй гэж үү?
ӨӨРТ ТААЛАГДДАГ ДАСГАЛАА ХИЙХ
Дасгал хөдөлгөөн гэдэг жин хасах гэж буй хүнд хамгийн чухал зүйл. Тиймээс дургүй дасгалаа хүчээр хийхээс илүү өөрт тохирсон, таалагддаг дасгалаа олохыг хичээгээрэй. Ингэвэл ядаж л цагт баригдахгүй "жаргалтай" хийнэ шүү дээ. Мөн фитнесс зааланд дасгал хийхийг хүсэж байна уу, гадаа хийхийг хүсэж байна уу, гэдгээсээ хамаараад дасгалаа өөрчлөх шаардлага гарна. Тиймээс эхлээд өөрийнхөө юу хүсэж буйг мэдэх нь чухал.
НОХОЙТОЙ БОЛОХ
Нохой тэжээх нь жин хасахад нөлөөлдөг гэвэл та итгэх үү? Өөрөөр хэлбэл, нохой нь эзнийгээ илүү их хөдөлгөөнтэй болгодог гэнэ шүү.
ШААРДЛАГАТАЙ БОЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ АВ
Жингээ хасахыг хүсэж байгаа ч нэг л болж өгөхгүй байвал фитнессийн багш, хувийн дасгалжуулагч, хоойл зүйч гэх мэт мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахад буруудахгүй. Тэдгээр хүмүүс таны жин хасаж чадахгүй байгаа шалтгаан болон цаашид юун дээр анхаарах, юуг хэрхэн хийх талаар нэг бүрчлэн зөвлөнө.
Эх сурвалж: Healthline
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх