Монгол улсын Засгийн газар гурав дахь ээлжийн 85,410 тун файзер вакцин хүлээн авлаа.
Монгол улсын Засгийн газар тавдугаар сарын 21-ний өдөр Pfizer Inc компанитай гэрээ байгуулж, тус компаниас манай улсад нийт 2,5 сая тун файзер вакцин нийлүүлэхээр тохиролцсон юм. Ийнхүү зургаадугаар сарын 16-ны өдөр 84,000 тун, 23-ны өдөр 85,410 тун вакцин нийлүүлжээ. Одоогийн байдлаар Монгол улс 2,5 сая тун файзер хүлээж авахаас 255,060 тунг хүлээн аваад байна.
Мөн зургаадугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн юм.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон улсын Элчин сайдын яам хооронд байгуулсан "КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх" төслийн гэрээг Япон улсын засгийн газраас буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байгаа аж.
Ташрамд дурдахад, зургаадугаар сарын 30-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 6804, II тунд 1222, нийт 8026 иргэнийг дархлаажуулснаас 12-15 насны 4818, 16-17 насны 956 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан байна. Нийт 12-15 насны 11833, 16-17 насны 12422 хүүхэд вакцины I тунгаа хийлгэжээ.
Эх сурвалж: UNICEF Mongolia, НОК
Та бүхэн дархжлаажуулалтын цэгийн тухай мэдээллийг хүлээн авна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх