YSC: “Сонсголтой, сонсголгүй хүмүүс бүгд адилхан найз байгаасай”


YSC | YOLO.MN
2021-06-28

YSC буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд Монгол Экологи төв Австралийн бичил төслийн санхүүжилтээр сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн үндэсний хэмжээнд цорын ганц Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд “Сурагч хөгжлийн танхим” засаж тохижуулан, хүлээлгэн өгчээ.

Тус танхим нь сурагчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, багаар ажиллах, хичээлээс гадуурх сургалт авах боломжоор хангах зорилготой. Танхимыг сүүлийн үеийн цахилгаан хэрэгсэл, компьютер тоног төхөөрөмж, ширээ сандал, бяцхан номын сан зэргээр тохижуулжээ. 

Уг танхимын түлхүүр гардуулах ёслолын үеэр 29 дүгээр сургуулийн 12а ангийн төгсөгч Ц.Төгсжаргалтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 


Мөн Монгол Экологи төв нь сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд, залууст зориулж дохионы хэлтэй, хичээлээс гадуурх мэдлэг олгох видео контент хийн түгээж байна. 

YSC буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Бүгдэд ээлтэй ирээдүйн төлөө хамтдаа! 

#Боловсрол #Ярилцлага #YSC