Польш улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөр зарлалаа


А. Мишээл | YOLO.MN
2021-06-17

Бүгд найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.

Нэг. Тавигдах шаардлага 

- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+);

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй);

- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);

- Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:

Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан мэргэжлийн чиглэлээр элсүүлэн сургана. Үүнд:

Төрөлжсөн чиглэл Мэргэжлийн нэр Боловсролын түвшин
Бакалавр Магистр Доктор
1. 011 Боловсрол 1. Багш, сургуулийн өмнөх насны боловсрол BSc    
2. Багш, бага ангийн боловсрол BSc    
3. Багш, тусгай хэрэгцээт боловсрол BSc    
2. 021 Соёл, урлаг 4. Уран сайхны гэрэлтүүлэг BSc MSc  
5. Дуу, чимээний технологи BSc MSc  
6. Хөгжмийн театрын найруулга BSc MSc  
7. Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506) BSc MSc  
8. Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт BSc    
3. 051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан 9. Биологи BSc MSc PhD
4. 052 Хүрээлэн буй орчин 10. Хүрээлэн буй орчин судлал BSc MSc PhD
5. 061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи 11. Утасгүй холбоо BEng MEng  
12. Өгөгдлийн ухаан BEng MEng  
13. Системийн аюулгүй байдал BEng MEng  
14. Хиймэл оюун ухаан BEng MEng  
6. 071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл 15. Химийн инженерчлэл ба боловсруулалт BEng MEng  
16. Сэргээгдэх эрчим хүч BEng MEng PhD
17. Байгаль орчныг хамгаалах технологи BEng MEng  
18. Электроник BEng MEng PhD
19. Механик инженер BEng MEng  
7. 072 Үйлдвэрлэл, боловсруулалт 20. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи BEng MEng PhD
21. Хүнсний инженерчлэл BEng MEng PhD
22. Шим тэжээл судлал BEng MEng PhD
23. Газрын тосны инженер BEng MEng  
24. Уул уурхайн ашиглалтын технологи BEng MEng  
8. 073 Архитектур ба барилга, угсралт 25. Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи BEng MEng PhD
26. Хаягдал боловсруулах технологи BEng MEng PhD
9. 078 Инженерчлэл салбар хооронд 27. Биотехнологи BEng MSc PhD
28. Био-инженерчлэл   MSc PhD
29. Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл   MSc PhD
10. 081 Хөдөө аж ахуй 30. Мал аж ахуй (зоотехник, мал зүйч) BSc    
31. Газар тариалангийн аж ахуй (агрономи) BSc    
32. Хөрс судлал, агрохими BSc    
11. 082 Ойн аж ахуй 33. Ойн инженер BSc    
12. 084 Мал эмнэл зүй 34. Мал эмнэл зүй BSc    
13. 091 Эрүүл мэнд 35. Сувилахуй BSc    
36. Био-анагаах ухаан BSc    
37. Нийгмийн эрүүл мэнд BSc    
Нийт 35 25 12

Дээрх чиглэлээр 22 оюутан тус тус суралцуулна.

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРӨӨС 6 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН 12.00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд:

- Цахим өргөдөл

- Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 500 үгээс доошгүй байх/;

- Мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 500 үгээс доошгүй байх/

- Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар;

- Иргэний үнэмлэхийн хуулбар;

- Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар /их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;

Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд

- Цахим өргөдөл

- Иргэний үнэмлэхийн хуулбар;

- Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/;

- Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);

- Мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй байх/

- Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй байх/

- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 51-260726 дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байна.

1. Баримт бичгийн бүрдүүлэлт. Тэтгэлэгт хөтөлбөр горилогчийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, эссэний агуулга, ач холбогдол, өөрийгөө илэрхийлсэн байдал зэрэгт үнэлгээ өгнө.

2. Ярилцлага. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сонгон шалгаруулалтын ярилцлагыг цахим хэлбэрээр хийнэ. Цахим ярилцлагын цагийн хуваарь, оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны вэбсайтад байршуулна.

Нийт сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгоно. 

Эх сурвалж: БШУЯ

 

#Боловсол #Тэтгэлэг #Польш