Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх “Банхар” арт терапи төслийн хүрээнд “Үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаар нээлттэй ярилцъя, бидэнд шийдэл бий” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна.
ЧУУЛГАНЫ ЗОРИЛГО:
Үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаарх мэдээллийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчид болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн оролцоогоор дамжуулан үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох.
ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт хүүхэд, залуучуудын амиа хорлолтын гол шалтгаан болох нь
- Үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах, таслан зогсоох гарц, шийдэл
- Сургууль бүр дээрэлхэлтийн эсрэг дүрэм, журамтай болох санаачилга хэрэгжүүлэх
ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛБЭР:
- Олон нийтийн сүлжээг ашиглан цахим, лайв хэлбэрээр зохион байгуулна.
- Хэлэлцэх асуудлаар нээлттэй ярилцаж асуулт хариулт өрнүүлнэ.
- Гарц, шийдлийн талаар хүүхэд, эцэг эх, багш, иргэд, олон нийтэд мэдээлэл өгнө.
ХЭЗЭЭ:
2021 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 09:00-12:00 цагийн хооронд.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоо
- Монгол контент ХХК - YOLO.mn вэбсайт
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Өмнөговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Швейцарын хөгжлийн агентлаг
- НҮБ Хүүхдийг ивээх сан
Швейцарын хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоо Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх “Банхар” арт терапи төслийг Боловсролын салбарт жишиг болгон Нийслэлийн гурван сургууль, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын есөн сургууль дээр амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Харин энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдах гэж буй энэхүү чуулга уулзалтад Швейцарын Хөгжлийн Агентлагийн суурин төлөөлөгч Стефани Бурри, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон тус сангийн ажилтан Д. Болорчимэг, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Хүүхэд, Залуучууд, Ахмад настан, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т. Ням-Очир, Өмнөговь аймгийн Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Эрдэнэцэцэг, Дуучин С.Гантогоо болон Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн захирал Л.Цэрэнханд, Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Болормаа нар оролцоно.
Төслийн хүрээнд нийт 603 хүүхдийг үе тэнгийн сургагчаар бэлтгэж, 800 гаруй багш нарт сургалт зохион байгуулж,780 эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх ойлголт, мэдээллийг хүргэсэн. “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудаас хуваалцъя” сэдэвтэй 12 удаагийн Clubhouse уулзалт зохион байгуулсан. Мөн “Аав ээждээ хандаж хэлэх бидний үгс” ерөнхий сэдэвтэй таван удаагийн онлайн хэлэлцүүлэг зохион байгуулж 36,000 хүмүүст хүрч ажилласан билээ.
Үүнээс гадна Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхэд ХҮҮХЭД, ЭЦЭГ, БАГШ нарт хувь нэмэр оруулах гарын авлага хэвлэсэн юм.
Та бүхэн “Бидэнд шийдэл бий” чуулга уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian Professional Art Therapy Association Фэйсбүүк хуудсаас, эсвэл ЭНД дарж хүлээн авах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх