ЗӨВЛӨГӨӨ: Шалгалтын өмнөх сандралаа хэрхэн дарах вэ?


Э.Цовоо | YOLO.MN
2018-05-03

Шалгалтын өмнө сандрах үзэгдэл нь сурагчдад элбэг тохиолддог. Тэрхүү сандралаасаа болоод маш сайн бэлдсэн ч гэсэн цагтаа амжихгүй, аль эсвэл асуултаа буруу ойлгон буруу хариулт сонгох ч тохиолдол бий шүү дээ. Тиймээс оюутан сурагч та бүхэндээ шалгалтын өмнөх сандралаа хэрхэн дарах талаар зөвлөгөөг хүргэж байна. Мөн Элсэлтийн Ерөнхий Шалгалт буюу ЭЕШ өгөх гэж буй сурагчдад маань маш хэрэгтэй зөвлөмж шүү. Шалгалтынхаа өмнө туршаад үзээрэй.

1.ӨӨРИЙНХӨӨ ДУРТАЙ ЗҮЙЛИЙН ТАЛААР ТӨСӨӨЛ

Өөрийнхөө дуртай кино, дуртай амттан, дуртай газар гэх мэт чамайг жаргалтай болгодог зүйлсийн талаар тайван төсөөлөөд үзээрэй. Эсвэл хаана чи амар амгалан байж чаддаг тэр газраа өөрийг оччихсон байна хэмээн бодон төсөөлөөрэй. Их үр дүнтэй арга шүү.


2. ЧАМАЙГ ЗОВООГООД БАЙГАА ЗҮЙЛСЭЭ ЦААСАН ДЭЭР БИЧ

Чамайг шаналгаад байгаа бодлуудаа бүгдийг нь цаасан дээр буулгаарай. Нэг бүрчлэн цаасан дээр буулгасны дараа чамд яг л хэн нэгэн хүнд сэтгэлээ онгойтол ярьсан мэт санагдах болно. Энэхүү аргыг туршаад үзвэл шалгалтын өмнө сандрах чинь багасна.


3. НАМУУХАН ХӨГЖИМ СОНС

Намуухан хөгжим сонсоод тайвшрах гээд үзээрэй. Анхаарлаа өөр зүйлд хандуулаад бодлоо түр цэгцлэх гэж хичээгээрэй.


4. УС УУ

Ус уух нь үнэхээр үр дүнтэй арга. Хүн сандрахаараа шингэнээ алдаж эхэлдэг ба бага багаар усаа шимж уух нь биед тань илүү сайн билээ. Тийм учир газтай ундаа болон шүүснээс татгалзан ус уухыг зөвлөж байна.


5. ШАЛГАЛТЫН ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ ТОРД

Шалгалтын өмнөх орой сайн унтаж амарч, хүнд хоол идэхгүйгээр жимс ногоо идэн өөрийгөө эрүүл байлгаарай. Нойр бүрэн ханасан, гэдэс цатгалан үед хүний толгой илүү сайн ажиллаж, эрч хүчтэй байдаг юм шүү.


6. ГҮНЗГИЙ АМЬСГАА АВ

Шалгалтын өмнө хамраараа гүнзгий амьсгаа аван буцаагаад хамраараа гаргаарай. Энэхүү дасгалын хэд хэдэн удаа давтсаны дараа сандрал тань мэдэгдэхүйц хэмжээнд арилж, сэтгэл санаа тайвширдаг гэнэ шүү.

#Test #Consternation #Advice