Амьтан тэжээдэг хүмүүсийн хувьд тэжээвэр амьтан нь гэр бүлийн гишүүдээс дутахааргүй үнэ цэнтэй байдаг. Хүн ах эгч, дүүгээ хамгаалахын тулд юу ч хийхээс буцдаггүй шүү дээ. Амьтан тэжээдэг хүмүүс ч бас хайртай амьтныхаа аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд юуг ч хийх хүчтэй аж.
Тэгвэл яг л үүний жишээ болсон нэгэн бичлэг интернэт орчинд алдаршаад байна.
17 настай Hailey охины нохдоо баавгайнаас хамгаалж буй бичлэг гэрийнх нь ажиглалтын камерт бичигдэн үлдсэн бөгөөд энэ тухай тэрээр Today сонинд өгсөн ярилцлагадаа “Би зүгээр л “ээ бурхан минь, баавгай нохдыг маань авч явах гэж байна шүү дээ. Би л ямар нэгэн зүйл хийхгүй бол хайртай нохдод маань юу тохиолдохыг хэн мэдлээ” гэж бодсон. Тэр үед тохиолдож болох байсан аймшигтай зураглалуудыг толгой дотроо төсөөлсөөр өчигдөр шөнө унтаж чадсангүй. Аз болоход аюултай юу ч болоогүй” гэжээ. Үргэлжлүүлэн “Би гүйж очоод баавгайг хамаг хүчээрээ түлхсэн. Азаар баавгай тэнцвэрээ алдаж цаашаагаа унасан” хэмээжээ.
Гэвч та бидний мэдэхээр мэргэжилтнүүд баавгайтай тааралдсан тохиолдолд шууд тулалдахыг зөвлөдөггүй шүү дээ. Энэ үед чи юун түрүүнд маш тайван өнгөөр ямар нэгэн зүйлийн тухай ярьж эхлэх хэрэгтэй. Ингэснээр баавгай чамайг амьтан биш, хүн гэдгийг ойлгож тайвшрах магадлалтай. Чангаар хашхирах эсвэл ямар нэгэн огцом үйлдэл хийх нь амь насыг чинь эрсдэлд оруулах юм. Мөн өөрийгөө аль болох том биетэй харагдуулах хэрэгтэй. Үүний тулд өндөрлөг газар гарч зогсоорой.
Ямартай ч хэзээ нэгэн цагт баавгайтай тааралдвал тулалдаж лав болохгүй шүү!
Эх сурвалж: 9 Gag
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх