Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг апликэйшнүүдэд бага гэлтгүй өөрчлөлт ороход л төвөгтэй санагдаж эхэлдэг. Тэгвэл зураг болон бичлэг нийтэлдэг Инстаграм платформд нэгэн өөрчлөлт гарсан нь хэрэглэгчдийн дунд багагүй төөрөгдөл үүсгэжээ.
Залуусын хамгийн түгээмэл хэрэглэдэг апликэйшнүүдийн жагсаалтад зүй ёсоор багтах Инстаграмд “carousel” буюу нэг дор дээд тал нь 10 бичлэг болон зураг нийтэлдэг тохиргоо бий. Аялал зугаалгаар явсан, тэмдэглэлт өдрөө тэмдэглэсэн гээд ер нь ямар ч үед энэ тохиргоог ашиглах дуртай хүмүүс цөөнгүй. Харин өнгөрсөн долоо хоногт энэ тохиргоог идэвхжүүлдэг товч тус платформоос “алга болсон” байна.
Фэйсбүүк компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлж буйгаар олон зураг нийтэлдэг “Select Multiple” гэх товч iOS үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтэд алдаа гарсны улмаас алга болсон бөгөөд тус компанийн зүгээс уг асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаж байна гэжээ. Өөрөөр хэлбэл энэ товч Android үйлдлийн системтэй гар утастай хэрэглэгчдийн Инстаграмд хэвийн харагдаж байгаа бөгөөд гомдол гаргагчдын дийлэнх нь iOS үйлдлийн системтэй гар утас ашигладаг байв.
Гэхдээ та iOS хэрэглэгч бол бүү зовоорой. Олон зураг нийтэлдэг товч түр хугацаанд үгүй болсон ч та энэ тохиргоог ашиглах бүрэн боломжтой. Ингэхийн тулд:
- Инстаграм апликэйшн рүү ороод “Add Post” товчин дээр дарах
- Олон зургийнхаа хамгийн эхэнд оруулах зурган дээр нэгийн тоо гарч ирэх хүртэл удаан дарах
- Тоо гарч ирсэн бол тухайн нийтлэлд хамтад нь оруулах гэж буй бусад зургуудаа сонгоорой.
Ийм л амархан байж шүү дээ.
Эх сурвалж: The Verge
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх