У.Нямсүрэн, М.Туяа нар “PRINCESS OF THE GLOBE 2016” олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна


Сондор | YOLO.MN
2016-09-29

“Princess miss Mongolia 2016” тэмцээнийн ялагч болсон У.Нямсүрэн болон өнгөрсөн жилийн ялагч М.Туяа нар Турк хотноо болж байгаа “Princess of the Globe 2016” тэмцээндээ амжилттай оролцож байна. 26 дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээнд манай улс анх удаа оролцож байгаа юм.

Нийт гурван насны ангилалд Монгол улсаа төлөөлөн таван хүүхэд оролцож байгаа ба У.Нямсүрэн, М.Туяа нар 13-15 насны ангилалд буюу өсвөр үеийн төрөлд өрсөлдөж байгаа юм. Тэд есдүгээр сарын 24-нд Турк улсыг зорьсон. Уг тэмцээний ялагч нь алтан титэм хүртэж “Little miss and Mister” сэтгүүлийн нүүрэнд зураг нь нийтлэгдэнэ.

У.Нямсүрэн СУИС-ын харьяа “Бадмаараг” ахлах сургуульд суралцдаг бөгөөд багаасаа үндэсний бүжгээр Монголын хүүхдийн ордонд, Түмэн эх чуулгын дэргэд бүжиглэжээ. Уг тэмцээнд фото зураг авалт, авьяас, загварын үзүүлбэр гэсэн төрлүүдэд шалгаруулалт явагддаг ба  У.Нямсүрэн авьяас төрөлд Монгол үндэсний бүжгээ сонирхуулах аж.



Мөн төрөөр ТВ-8 сувгийн “Танхилыг цаг” хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг бөгөөд түүний шагналуудаас дурдвал Монголын хүүхдийн ордны алтан медаль, 2016 оны Нийслэлийн шилдэг хүүхэд болжээ.

Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа нийт охидууддаа амжилт хүсье!

У.Нямсүрэн өчигдөр Турк улсаас шууд бичлэг хийж мэндчилсэн юм.

#world #miss #beauty