Британийн хөгжмийн салбарын шилдгийг тодруулдаг BRITs шагнал гардуулах ёслол Лондон хотын O2 Arena цэнгэлдэх хүрээлэнд 4000 гаруй үзэгчтэйгээр зохион байгуулагдлаа. Ингээд 41 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг шагнал гардуулах үйл ажиллагааны эргэн тойрон дахь сонин хачнаас хүргэе.
Поп дуучин Dua Lipa энэхүү наадмын хамгийн нэр хүндтэй гурван төрөлд нэр дэвшсэнээс хоёрт нь ялалт байгуулжээ. Тухайлбал, тэрээр “Шилдэг цомог” болон “Британийн шилдэг эмэгтэй уран бүтээлч” шагналыг өөрийн болгосон юм. Dua Lipa “Шилдэг цомог” шагналыг хүртэх нь бараг л мэдээжийн хэрэг байсан билээ. Учир нь “Future Nostalgia” цомог өнгөрсөн оны хамгийн өндөр борлуулалттай цомгийн нэгээр шалгараад байсан юм.
Энэхүү үдшийн бас нэгэн онцлох үйл явдал бол түүний ёслолын арга хэмжээнд хэлсэн үг байв. Dua Lipa Их Британийн Ерөнхий сайд Boris Johnson-оос эмнэлгийн байгууллагын ажилчид, тэр дундаа сувилагч нарыг цалинг нэмэгдүүлэхийг хүссэн юм.
BRITs наадмын “Шилдэг хамтлаг” шагналыг хүртсэн Little Mix хамтлагийн хэлсэн үг мөн л олон хүнд хүрчээ.
Little Mix хамтлагийн бүсгүйчүүд эмэгтэй уран бүтээлчид Их Британийн поп хөгжмийн ертөнцөд карьераа амжилттай авч явах амаргүй байдаг тухай асуудлыг хөнджээ. Тухайлбал, тэд “Энэхүү шагналыг биднээс өөр эмэгтэй хамтлаг хүртэж байгаагүй гэдэг нь өөрөө нэг зүйлийг хэлээд байгаа юм. Тиймээс “Шилдэг хамтлаг” гэх энэ шагнал зөвхөн бидэнд ч биш, биднээс өмнөх үеийн Spice Girls, Sugababes, All Saints, Girls Aloud зэрэг бүхий л гайхалтай эмэгтэй хамтлагуудад очиж байна” хэмээсэн аж.
Ингээд 41 дэх удаагийн BRITs шагнал гардуулах ёслолын ялагчдыг танилцуулъя.
ШИЛДЭГ ЦОМОГ:
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ:
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ:
ШИЛДЭГ ХАМТЛАГ:
ШИЛДЭГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧ:
ШИЛДЭГ СИНГЛ УРАН БҮТЭЭЛ:
ОЛОН УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧ /ЭМЭГТЭЙ/
ОЛОН УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧ /ЭРЭГТЭЙ/
ОЛОН УЛСЫН ХАМТЛАГ
ӨСӨЖ БУЙ УРАН БҮТЭЭЛЧ
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх