Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран AMAZE Консорциумын албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ хөрвүүлэн хүргэж буй өсвөр үеийнхний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, үндэсний онцлогт нийцүүлсэн бэлгийн боловсрол олгох богино хэмжээний AMAZE 28 хүүхэлдэйн киног www.econtent.edu.mn сайтаас үзэх боломжтой боллоо.
AMAZE нь дэлхийн өнцөг булан бүрт оршин амьдарч буй өсвөр үеийнхэнд хаана амьдардаг, ямар сургуульд сурдагаас үл хамааран цахимаар шууд сурч эзэмших боломжтой анагаах ухааны үндэслэлтэй, нас сэтгэхүйн онцлогт тохирсон, баталгаатай, илэн далангүй бэлгийн боловсролыг технологиор дамжуулан олгодог юм. Түүнчлэн насанд хүрэгчид, эцэг эх, асран хамгаалагч, багш, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчдэд өсвөр үеийнхэнтэй бэлгийн харилцааны талаар үр дүнтэй, үнэн шударгаар харилцан ярилцахад нь туслалцаа үзүүлэхийг эрмэлздэг.
Монгол улсын 10-14 насны өсвөр үеийнхэн цахим орчинд бэлгийн боловсролын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв мэдээлэл авах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ бататгах боломжийг AMAZE богино хэмжээний хүүхэлдэйн кино олгож байна.
AMAZE хүүхэлдэйн кино нь дан ганц өсвөр насныханд зориулаад зогсохгүй багш сурган хүмүүжүүлэгчид сургалтын үйл ажиллагаандаа ашиглахад сурагчдын сонирхлыг татахуйц, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ бэлгийн амьдралын талаар санаа зоволгүй ярилцахад үр дүнтэй хэрэглэгдэхүүн болох юм.
Бүлэг сэдэв тус бүр дотроо өсвөр насныханд хамгийн ихээр тулгамддаг асуудлуудыг хөндсөн бөгөөд өсвөр насныхны нас сэтгэхүйн онцлогт тохирсон, сонирхлыг татахуйц, хөгжилтэй дүрс бичлэгүүдийг багтааснаас эхний 28 бичлэгийг www.econtent.edu.mn вэб хуудасны “Нэмэлт контент” хэсгээс бүрэн эхээр нь авч үзнэ үү.
Шилжилтийн насанд яваа хэн бүхний заавал МЭДВЭЛ ЗОХИХ 5 ЗҮЙЛ
Технологиор дамжуулан өсвөр насныхны бэлгийн боловсролд хөрөнгө оруулах, тэдний мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ хөрвүүлэн хүргэж буй AMAZE цуврал хүүхэлдэйн кино нь өсвөр үеийнхний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, шинжлэх ухаанд үндэслэсэн үнэн бодит мэдлэгийг бий болгох зорилготой бөгөөд www.econtent.edu.mn сайтад бүрэн эхээрээ нийтлэгдлээ.
Энэ удаа бид AMAZE 28 цуврал хүүхэлдэйн киноны 5 чухал сэдвийг хөндөж, онцолж байгаа бөгөөд эдгээр анимейшн бичлэгийг өсвөр насныхан маань найзуудтайгаа, эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ хамт үзэхээс гадна, багш сурган хүмүүжүүлэгчид маань сургалтандаа ашиглахад тохиромжтой гэдгээрээ онцлог юм.
1. Шилжилтийн нас ба өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдэх нь
Та өсвөр насныхны галзуу хулгана гэж өмнө нь сонсож байсан уу? Өөрийнхөө хэн болохыг олж мэдэх эрэл хайгуулыг хийж байгаа хэн бүхэн шилжилтийн насанд гарч буй сэтгэл санааны болон бие махбодын өөрчлөлтийн талаар шинжлэх ухаанд тулгуурласан үнэн бодит мэдээлэлтэй байх нь өөрийгөө таньж мэдэх, ойлгоход чинь туслах болно. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж бичлэгээс үзэж сонирхоорой.
2. Бие махбод: Янз бүрийн хэлбэр, хэмжээ – Бүгд үзэсгэлэнтэй
Бусдаас ялгаатай байдал л биднийг онцгой болгодог. Тиймээс биеийн галбир, хэмжээгээрээ бусдаас ялгаатай байх нь хэвийн зүйл бөгөөд харин ч үзэсгэлэнтэй зүйл гэдгийг ойлгох нь чухал. Өөрийнхөө сайн чаддаг зүйл дээр илүү төвлөрөх нь чамайг бусдаас онцгой гэдгийг сануулж урам зориг өгөх болно. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
3. Сэтгэл гутрал ба сэтгэл түгшил
Заримдаа гуниглах, уурлаж цухалдах, итгэл алдрах, хэнд ч хэрэггүй юм шиг санагдах эсвэл төвлөрөхгүй байх нь бэлгийн бойжилтын үед тохиолддог хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь ихэнхдээ тэр дороо мартагддаг. Гэвч энэхүү сэтгэл гутрал нь удаан хугацаанд үргэлжилж байгаа бол гүн сэтгэлийн хямралд өртсөн байж болзошгүй бөгөөд итгэл даахуйц том хүн, чамд тусламж үзүүлж чадах хүмүүст хандаарай. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
4. Бэлгийн амьдрал, итгэл бишрэл ба соёл
Хүмүүсийн амьдралд хандах хандлага болон бэлгийн амьдралын шийдвэр гаргалт нь шашны итгэл үнэмшилд хөтлөгдсөн эсвэл гэр бүлийн болон соёлын уламжлалд түшиглэсэн байдаг. Гэхдээ итгэл үнэмшлийн харилцан адилгүй байдал нь нэг хүнийг зөвтгөж, нөгөөг нь буруутгах үндэслэл болохгүй. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
5. Татгалзах: Хүн бүхэнд тохиолддог асуудал
Татгалзал нь хүн бүрд тохиолддог зүйл бөгөөд энэ нь татгалзсан хүний буруу эсвэл чиний буруу гэсэн үг огтоос биш. Харин тэдний үзэл бодлыг хүндэтгэж, өөрт чинь ямар ч буруу байхгүй гэдгийг ойлгох нь чухал юм шүү. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
AMAZE: Бэлгийн амьдралын талаар хүүхэдтэй зайлшгүй ярилцах ёстой зүйлс юу вэ?
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран AMAZE Консорциум байгууллагын албан ёсны эрхтэйгээр өсвөр үе, залуучуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон бэлгийн цогц боловсрол олгох богино хэмжээний AMAZE хүүхэлдэйн киног хүргэж байна. Эдгээр бичлэгээс өсвөр насныхан бэлгийн амьдралын талаар зайлшгүй мэдэх шаардлагатай сэдвүүдийн талаар мэдэж авах боломжтой бөгөөд AMAZE цувралын бүх дугаарыг ЭНД дарж үзээрэй.
Өсөлт бойжилт: Эвгүй яриа
Өсөлт бойжилтийн үед явагдаж буй өөрчлөлт болоод бэлгийн бойжилтын талаар насанд хүрсэн хүнтэй ярилцах нь эвгүй, ичгэвтэр мэт санагдаж байж болох юм. Энэ талаар эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад хэцүү ч байж болно. Гэхдээ итгэж, ярилцаж болох маш олон том хүмүүс байдаг бөгөөд тэдгээр хүмүүсийг олтлоо хэзээ ч битгий бууж өгөөрэй.
https://econtent.edu.mn/additional/22/100001324543498
Эрүүл ба эрүүл бус харилцаа
https://econtent.edu.mn/additional/22/100001324543477
Жирэмсний үе шатууд гэж юу вэ?
Хүүхэд хэрхэн бүрэлдэн бий болдог буюу жирэмслэлт хэрхэн явагддаг талаар мэдлэгтэй байх нь бэлгийн амьдралын шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг. Энэ талаар мэдлэгтэй байснаар хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлж болох бөгөөд өсвөр насныхан буруу сонголт хийхээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
https://econtent.edu.mn/additional/22/100001324543484
Бэлгэвч: Түүнийг хэрхэн зөв хэрэглэх вэ?
Бэлгэвчийн талаар маш олон удаа сонсож байсан ч түүнийг хэрхэн зөв хэрэглэх талаар мэдлэг хүн бүрд байдаггүй. Бэлгийн харилцаанд идэвхтэй ордог байхаас үл хамаараад бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх талаар мэдэх нь хүн бүрийн мэдвэл зохих зүйл юм. Учир нь эрт ба орой хэзээ нэгэн цагт танд бэлгэвч хэрэглэх шаардлага тулгарах болно.
https://econtent.edu.mn/additional/22/100001324543487
Порно: Үнэн бодит уу эсвэл хийсвэр үү?
Порнограф буюу садар самууныг сурталчлах дүрс бичлэг нь бодит байдлаас хэт зөрүүтэй байдаг бөгөөд буруу ташаа ойлголтыг бий болгож байдаг гэдгийг анхаарах нь чухал.
https://econtent.edu.mn/additional/22/100001324543494
AMAZE: Дурласан уу гэдгээ яаж мэдэх вэ?
10-14 насныхан цахим орчинд бэлгийн боловсролын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв мэдээлэл өгөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ бататгах боломжийг технологиор дамжуулан олгох AMAZE цуврал хүүхэлдэйн киног www.econtent.edu.mn вэб хуудасны “Нэмэлт контент” хэсгээс бүрэн эхээр нь авч үзнэ үү.
Дурласан уу гэдгээ яаж мэдэх вэ?
https://econtent.edu.mn/additional/22/100001324543501
Бэлгийн хүчирхийлэлд хэн ч өртөж болно
https://econtent.edu.mn/additional/22/100001324543492
Гар хангалга: Бүх зүйл хэвийн
Гар хангалга нь бие махбодын хувьд бэлгийн хүсэл мэдрэмжээ илэрхийлэх аюулгүй арга юм.
https://econtent.edu.mn/additional/22/100001324543493
Магадгүй гэдэг тийм гэсэн үг биш
Чи мэдэхгүй гэж үү?
Үгүй гэсэн бол үгүй
Магадгүй гэдэг тийм гэсэн үг биш
Тийм гэсэн бол тийм
https://econtent.edu.mn/additional/22/100001324543478
Бусад контентуудын дэлгэрэнгүй:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх