МОНГОЛ сурагчид ОУ-ын Менделеевийн химийн олимпиадаас АНХНЫ медалиа хүртлээ


Миау | YOLO.MN
2021-04-27

Олон Улсын Менделеевийн химийн 55-р олимпиадаас монгол сурагчид анхны медалиа хүртжээ.

Уг олимпиадаас Орчлон сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүүжин мөнгөн медаль, Хобби сургуулийн 11б ангийн сурагч A.Ирмүүн хүрэл медаль хүртсэн байна.

Мөн 36-р сургуулийн сурагч Б.Гэрэл, Орхон Эмпати сургуулийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар тус тус амжилттай оролцсон аж. 

Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид болон тэднийг амжилттай бэлтгэсэн багш нартаа халуун баярыг хүргэе!

#Мэдээ #Амжилт #Олимпиад