Хүүхэд залуусын амтархан идэх дуртай KFC брэнд, тэднийхээ бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжин урамшуулах тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ удаад YouTuber GREMIX-тэй хамтран "БЛОКООР ДҮҮРГЭ" Minecraft бүтээлийн уралдааныг зарлаад байна.
Minecraft нь хүүхдийн чөлөөт сэтгэхүйг хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг ашиг тустай тоглоом билээ. Тиймээс KFC брэнд хүүхэд залуустаа хөл хорионы үеэр цагийг #Бүтээл #Дүүрэн өнгөрүүлэхийг уриалж байгаа юм. Уралдаанд оролцох бүтээлийг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авна.
Тэмцээний хамгийн бүтээлч, шилдгийн шилдэг оролцогчид PlayStation 5, Samsung Tablet, Ухаалаг гар утас болон KFC брэндийн эрхийн бичгийн эзэд болох юм.
Өнөөдрийн байдлаар уралдаанд 10-16 насны 1,000 орчим хүүхэд залуус KFC-тэй холбоотой хүссэн зүйлсээ барьж, бүтээн байгуулснаа илгээгээд байна. Шинэ үеийн төлөөлөл болсон хүүхэд залуусын маань бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл хэмжээлшгүй их байгааг зохион байгуулагчид онцолж, талархан бахархаж байгаагаа илэрхийллээ.
УРАЛДААНД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Minecraft тоглоом дотор KFC-тэй холбоотой хүссэн зүйлээ барьж байгаа процессыг харуулсан өндөр чанартай SCREEN RECORD бичлэгээ YOUTUBE-д байршуулан ЛИНКИЙГ нь овог нэр, холбоо барих утас, өөрийн зургийн хамт илгээнэ. Бүтээлийн линкийг info.marketing@tavanbogd.com мэйл хаягаар хүлээн авна.
БҮТЭЭЛ ИЛГЭЭХ ЗААВАР:
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх