Загварын ертөнцөд нэр хүндтэй “Met Gala” шоу энэ жил олон онцлогтойгоор зохион байгуулагдахаар болжээ.
“Загварын ертөнцийн Оскар”, “Загварын ертөнцийн Superbowl” хэмээн нэрлэгддэг энэхүү шоу жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт АНУ-ын Нью Йорк хотын Метрополитен урлагийн музейд зохион байгуулагддаг уламжлалтай. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн гуравдугаар сард шинэ коронавируст халдвар (COVID-19)-ыг цар тахал хэмээн зарласан тул тавдугаар сард болох бүхий л арга хэмжээнүүд цуцлагдах, эсвэл цахимаар зохион байгуулагдах гэсэн хоёр сонголттой нүүр тулсан юм.
“Met Gala” шоуны хувьд техник технологийн хөгжлийг ашиглан ёслолын арга хэмжээгээ цахимаар зохион байгуулсан ч биетээр зохион байгуулагддаг байсан үеийнх шиг догдлол мэдрэмжийг төрүүлж чадаагүй болов уу.
Шоуны зохион байгуулагчдын зүгээс энэ жил ёслолын арга хэмжээг заавал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн ч уламжлал ёсоор тавдугаар сард бус есдүгээр сард болох гэнэ.
Мөн ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн салбар салбарын одод музейгээс өгсөн сэдвийн давуу хувцаслаж ирдэг уламжлалтайг та бүхэн санаж байгаа байх. Энэ жилийн хувьд тэд бүр хоёр ч сэдэв оноожээ. Эхнийх нь “Америкт: Загварын толь бичиг” нэртэй бөгөөд Америкийн загварын орчин үеийн хэв шинжийг харуулах сэдэвтэй байна. Харин хоёрдугаар хэсэг нь “Америкт: Загварын анталоги” нэртэй ба 1670-аад оны үеийн онцлогийг харуулсан байх ёстой гэнэ.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх