Nike брэнд “цэвэрхэн эдэлсэн” пүүзнүүдийг дахин ХУДАЛДААНД ГАРГАНА


Миау | YOLO.MN
2021-04-13

Спорт хувцасны “Nike” брэнд цэвэрхэн эдэлсэн пүүзнүүдийг хувь хүмүүсээс хүлээн авч, дахин худалдаанд гаргахаар болжээ.

Дөнгөж өчигдөрхөн тус компаниас цэвэрхэн эдэлсэн болоод үйлдвэрийн доголдолтой гэсэн шалтгаанаар буцаагдсан пүүзнүүдийг сэргээн засварлаж ариутгаад хямдралтай үнээр худалдаалах гэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар тэд АНУ дахь найман дэлгүүртээ энэхүү үйлчилгээ нэвтрүүлсэн бөгөөд энэ сарын сүүлч гэхэд энэ тоог 15 болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэв. Сонирхолтой шийдэл бүхий уг үйлчилгээ хог хаягдлыг бууруулахад багагүй хэмжээний хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж байгаа аж. 

Бэлэн хувцасны үйлдвэрлэл байгаль дэлхийг бохирдуулагч хүчин зүйлсийн тэргүүн эгнээнд бичигддэг тул энэ төрлийн компаниуд сүүлийн жилүүдэд аль болох байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг хичээж буй билээ.  

Эх сурвалж: CNN

#Мэдээ #Загвар #Nike