Өмнөд Солонгосын нэг ангит уран сайхны кинонууд олон ангит киногоо бодвол илүү утга учиртай үзэхэд ч “урамтай” байдаг.
Урамтай гэж тодорхойлохын учир нь сор бүтээлүүд нь ухаарал хайрласан, хайрын үнэ цэнийг мэдрүүлсэн, “жинхэнэ кино” үзсэн юм шиг сэтгэгдэл төрүүлдэг гээд давуу тал олонтой.
Тиймээс бид Солонгосын нэг ангит кино сонирхогчдын дунд явуулсан санал асуулгаар тэргүүлсэн кинонуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
ЖИЧ: Доорх мэдээлэл нь уншигч таны үзэл бодол, сонирхолтой үл нийцэж болно.
Галан дундах 71 ( 71 into the fire )
Найруулагч: John H.Lee
Нээлтээ хийсэн: 2010 оны 6 сарын 16 /Монголд 2010-6-25нд нээлт хийсэн/
Үргэлжлэх хугацаа: 120 минут
Өмнөд Солонгосын алдарт найруулагч John H.Lee-гийн нэгэн шилдэг бүтээл болох “Галан дундах 71” кино нь гарсан даруйдаа маш олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн гайхалтай уран бүтээл байсан юм. 1950.8.11-ний өдөр бичигдсэн Ий Үгэн (Lee Woogan) хүүгийн захидал 60 жилийн дараа олдсон ба уг захидлаас сэдэвлэн Нагдун (Nakdong) голыг хамгаалахаар байлдсан 71 сурагчийн тухай кино ажээ. Ий Үгэн хүүгийн захианд байсан “Ээж ээ, хүмүүс яагаад дайн хийдэг юм бэ?” гэсэн асуултад дэлхий нийт одоог хүртэл хариулт өгч чадаагүй юм.
Хоёр Солонгосын дайны үед Өмнөд Солонгос цэргийн тоогоор дутмаг байсан тул сурагчдыг дайнд татан оролцуулдаг. Ингээд 71 сурагч Нагдун голыг хамгаалахаар хэрхэн тэмцэж буй тухай кинонд өгүүлдэг. 2010 оны зургадугаар сарын 16-нд нээлтээ хийсэн уг кино нь гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан бөгөөд кино шүүмжлэгчид “Дайныг тод томруунаар дүрсэлж чадсан дайны сэдэвтэй шилдэг кино яахын аргагүй мөн. Бас залуу үеийнхэнд маш том сургамж болж чадахаар төдийгүй хүмүүсийн анзаардаггүй тэр түүхийн нэгэн хэсгийг бодитоор харуулж чаджээ” хэмээн дүгнэсэн ажээ.
Нархан (Sunny)
Найруулагч: Кан Хён Чол (Kang Hyun Chul)
Нээлтээ хийсэн: 2011 оны 5 сарын 4
Үргэлжлэх хугацаа: 120 минут
Найруулагч Кан Хёнчол (Kang Hyun Chul)-ийн бүтээсэн “Нархан” киног үзээгүй хүн ховор бизээ. Ий Нами ахлах сургуулийн найз Чун А-тайгаа таарснаар өнгөрсөн амьдралаа дурсаж киноны үйл явдал эхэлдэг. Хорт хавдар нь эцсийн шатандаа орсон Чун А, Намигаас Нархан бүлгийн охидтойгоо уулзахыг хүсдэг бөгөөд Нами тэднийг заавал олж уулзуулна хэмээн амладаг ажээ.. Хүүхэд насны гэнэн томоогүй зан, найз нөхдийн хайр, найзтай байна гэдэг хэчнээн сайхан гэдгийг энэхүү кино тодоос тод дүрсэлж өгснөөрөө олон мянган үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Киноны сонин хачинаас сонирхуулахад:
- Уг кинонд 50% нь одоогийн, 50% нь өнгөрсөн амьдралыг нь дүрсэлдэг байна.
- Нээлтээ хийсэн долоо хоногтоо 279,846 тасалбар борлуулж, харин дараагийн долоо хоногтоо аль хэдийнээ 616,400 тасалбар борлуулсан нь тухайн үедээ Өмнөд Солонгосын боксоффисыг тэргүүлж эхэлсэн байна.
2011 оны тавдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн уг кино сарын дараа гэхэд 5 сая хувь тасалбар борлуулсан бөгөөд наймдугаар сар гэхэд аль хэдийнээ 7,3 сая тасалбар борлуулж Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн тасалбар борлуулсан кинонуудаас 11-т бичигдсэн байна.
Бүдүүн мисс (200 pounds beauty)
Найруулагч: Ким Ёнхва (Kim Yonghwa)
Нээлтээ хийсэн: 2006 оны 12 сарын 24
Үргэлжлэх хугацаа: 120 минут
Кан Ханна (Kang Hanna ) бол алдарт дуучин Амми (Ammy)-гийн тайзны ард дуулдаг гайхалтай хоолойтой сайхан сэтгэлтэй, илүүдэл жинтэй бүсгүй юм. Түүний хоолойг сонссон хэн боловч татагдахгүй байхын аргагүй бөгөөд Амми ам барьж Ханнагийн хоолойг ашигладаг байжээ. Харин Сонжүн бол Ханнад үргэлж анхаарал халамж тавьдаг нэгэн бөгөөд төрсөн өдөртөө Ханнаг урьдаг. Сонжүн Ханнаг авъяастай хэдий ч , царай муутай, тарган эмэгтэй хэмээн Аммитай ярьж буйг тэр сонссоноор цаашид Ханна гоо үзэсгэлэнтэй алдартай эмэгтэй болон хувирч буй тухай өгүүлэх бөгөөд 2009 оны хамгийн олон үзэгчтэй киногоор нэрлэгдэж байжээ. Уг кино $42,013,016 ам.долларын ашиг орлоготой ажилласан байна.
Миний дэггүй охин (My Sassy girl)
Найруулагч: Кваг Жэюун (Kwak Jae Yong)
Нээлтээ хийсэн: 2001 оны 7 сарын 27
Үргэлжлэх хугацаа: 123 минут
Энэхүү кинонд Хусик Ким (Hosik Kim) гэх залуу өөрийн хайр дурлалын талаар өгүүлж буй тухай гардаг бөгөөд инээдмийн хайр, дурлалын төрөлд хамаарагдах аж. Хусик анх хайртай эмэгтэйтэйгээ хоёр жилийн өмнө учирсан тэр газраа зогсож түүнийгээ хүлээж буйгаар кино эхлэх бөгөөд киноны туршид тэдний хайрын хөгжилтэй түүхийн тухай гардаг байна. Уг кино тухайн үедээ маш алдартай байсан тул 2008 онд Америк хувилбар нь гарсан ба 2016 онд Өмнөд Солонгос, БНХАУ хамтран ‘My new sassy girl’ киноны нээлтийг хийсэн байна. Дашрамд сонирхуулахад Солонгосын олон ангит кинонууд маш олон дуутай байдаг билээ. Уг кино 21 дуутай буюу OST-тэй аж.
Миний эхнэрийн тухай (All about my wife)
Найруулагч: Мин Гёодун (Min Kyudong)
Нээлтээ хийсэн: 2012 оны 5 сарын 17
Үргэлжлэх хугацаа: 121 минут
Духён Жонин нар гэрлээд долоон жил болсон бөгөөд Духён өөрийн эхнэрээс салахыг хүсдэг. Түүний эхнэр үзэсгэлэнтэй бас гайхалтай эмэгтэй. Гэвч тэд сүүлийн жилүүдэд маш их муудалцаж, эхнэрийнх нь хийж буй үйлдэл түүнд таалагдахаа больсноор түүнээс салахын тулд бүхий л аргыг хэрэглэнэ. Энэхүү кино нь “Хүн өөрийнхөө хамгийн чухал зүйлийг алдсаныхаа дараа л ухаардаг” гэдгийг харуулж чадсан гайхалтай бүтээл бөгөөд 2012 оны Өмнөд Солонгосын шилдэг романтик инээдмийн киногоор шалгарч байжээ.
Амьнаас илүү амь (Taekgukgi)
Найруулагч: Кан Жэгёо (Kang Jegyu)
Нээлтээ хийсэн: 2004 оны 2 сарын 6
Үргэлжлэх хугацаа: 140 минут
Гол дүрд Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй жүжигчид болох Вон Бин, Жан Дунгон нар тоглосон бөгөөд Солонгосын иргэний дайны үеийн ах дүүгийн амьдрал тэдний бие биенээ гэх хайрыг шингээсэн гайхалтай уран бүтээл юм. Энэхүү кино нээлтээ хийсэн даруйдаа олон нийтийг шуугиулж Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд нэг шинэ хуудас бичилцсэн юм. Уг киног 11.74 сая хүн үзсэн бөгөөд энэ бол тухайн үедээ санаанд оромгүй амжилт байжээ. Мөн “50 дахь удаагийн Asia Pacific Film Festival”-ийн “Шилдэг кино” “Шилдэг найруулагч” зэрэг нэр хүндтэй шагналыг хүртэж байжээ
Чононхүү (A Werewolf boy)
Найруулагч: Жу Сонхи (Jo Sunghee)
Нээлтээ хийсэн: 2012 оны 10 сарын 31
Үргэлжлэх хугацаа: 125 минут
Америкийн нэгдсэн улсад амьдардаг 60-аад настай Ким Сони (Kim sun yi) гэх эмэгтэй нэгэн өдөр өөрийн хуучин гэр буюу Өмнөд Солонгост байх байшинг нь худалдаж авъя гэсэн дуудлага хүлээж авна. Ингээд ач охин Инжү (Eunjoo)-гийн хамтаар өөрийн өсвөр насандаа буюу 47 жилийн өмнө амьдарч байсан гэртээ ирснээр киноны үйл явдал эхэлдэг байна. Уг кинонд алдарт жүжигчин Сун Жүнги болон Паг Буёон нар гол дүр бүтээсэн бөгөөд ухаалаг, үзэсгэлэнтэй охин Сон и болон чононхүү нарын хайр дурлалын тухай өгүүлдэг дэлгэцийн шилдэг бүтээл юм.
Найз (Friend)
Найруулагч: Кваг Кёнтэг (Kwak Kyung Taek)
Нээлтээ хийсэн: 2001 оны 3 сарын 31
Үргэлжлэх хугацаа: 113 минутМафийн толгойлогчийн хүү Жүнсог, авсчины хүү Дунсо, ангийн алиалагч Жонху болон ангийн шилдэг сурагч Сантэг нарын нөхөрлөлийн тухай өгүүлэх уг киног үзээд маш олон зүйлийг ойлгож авах биз ээ. Багаасаа л зүү орох зайгүй найзалсан тэдний хувьд өсөж томрох тусам амьдрах орчин, амьдралын хэв маяг нь өөрчлөгдөж нэг л мэдэхэд Жүнсог аавынхаа ажлыг өвлөн авч, харин Дунсо түүний эсрэг дээрэмчдийн бүлгэмд нэгдсэнээр киноны үйл явдал өрнөх аж.
Долдугаар өрөөний бэлэг (Miracle in cell no.7)
Найруулагч: Ий Хван Гён (Lee Hwan Kyung)
Нээлтээ хийсэн: 2013 оны 2 сарын 24
Үргэлжлэх хугацаа: 127 минут
Бяцхан ухаалаг охин Еэсын (Yeseung) аавынхаа хамтаар амьдардаг ба түүний аав бага зэрэг сэтгэцийн эмгэгтэй. Хэдий тийм боловч тэр охиндоо хязгааргүй их хайртай. Нэгэн өдөр тэд гадуур явж байгаад шар өнгөтэй SailorMoon үүргэвч байхыг хараад аав нь маргааш цалин нь буух учраас заавал худалдаж авч өгнө хэмээн амлаад гэртээ харьцгаадаг. Ингээд аав нь цалингаа аваад цүнхийг нь авч өгөх гэтэл цагдаагийн газрын даргын охин худалдаж авдаг. Маргааш нь ажлаа тараад явж байтал өнөөх цүнхийг авсан охин өөр хаана байдгийг мэдэх учир зааж өгнө хэмээн аавыг нь дагуулж явж байгаад халтирч унан, дээрээс нь тоосго унаж нас бардаг бөгөөд үүнээс киноны бүх үйл явдал эхэлдэг. Маш олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн уг киноноос бид аав хүний хүүхдээ гэх агуу хайрыг олж харж болох юм. “Долдугаар өрөөний бэлэг” кино нь нээлтээ хийгээд 46 хоногийн дотор 12 сая үзэгчтэй болсон бөгөөд Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тавдугаар байранд бичигдсэн юм.
Сонгодог (The Classic)
Найруулагч: Кваг Жэюун (Kwak Jae Yong)
Нээлтээ хийсэн: 2003 оны 1 сарын 30
Үргэлжлэх хугацаа: 132 минут
Найруулагч Кваг Жэюуны нэгэн алдартай бүтээл бол “Миний дэггүй охин” уран сайхны кино билээ. Үүний дараа нээлтээ хийсэн “Сонгодог” уран бүтээл нь мөн л дутахааргүй алдартай болсон бөгөөд гол дүрд тоглосон жүжигчин Сун Еэжин (Son Yejin) 2003 оны ‘Grand Bell Awards’ болон ‘Baeksang Arts Awards’-аас “Шилдэг шинэ жүжигчин” шагналыг хүртэж 2004 оны “Хонг Конгийн кино наадам”-д “Азийн шилдэг уран бүтээл” төрөлд нэр дэвшсэн байна. Дунд сургуулийн, өсвөр насныхны амьдрал энэхүү кинон дээр тод томруунаар гарна. Цэвэр ариухан хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнэ, урьдчилж тааварлашгүй амьдарлын заяа төөрөг гээд олон зүйлийн утга санааг харуулахыг зорьжээ.
Солонгосын нэг ангит уран сайхны кинонуудаас үзэхийг хүсвэл гар утас, компьютераа ашиглан интернэт орчинд mobiPlay үйлчилгээгээр үзээрэй.
Дээрх киног ердөө 1900 төгрөгөөр үзэх боломжтой бөгөөд уг үйлчилгээ нь эхний сардаа суурь хураамжгүй тул mobiPLAY дахь дансаа цэнэглэж хүссэн контентоо үзэх боломжтой. Төлбөрийг бүх банкны картаар болон сandy ашиглан хийнэ.
Гар утсаараа дамжуулан үйлчилгээг ашиглахаар бол Appstore болон Playstore-с “mobiPLAY” аппликэйшнийг татаж аваарай. Харин компьютерээс ашиглах бол www.mobiplay.mn хаягаар нэвтэрнэ үү.
Мөн Мобикомын дараа төлбөрт хэрэглэгчид гар утасны төлбөр дээрээ бодуулах, урьдчилсан төлбөрт хэрэглэгчид нэгжнээсээ mobiPLAY дансаа цэнэглэх боломжтой.
Монгол болон Холливүүдийн өргөн сонголт бүхий шинэ, шилдэг кино, телевизийн 25 суваг болон шоу нэвтрүүлгийг хүссэн үедээ, хүссэн газраасаа хүлээн авч үзэх боломжтой билээ.
Энэ үйлчилгээг ашиглахын тулд танд интернэтэд холбогдсон суурин компьютер, зөөврийн компьютер, таблет, гар утас зэрэг төхөөрөмж байхад л хангалттай. Өөрөөр хэлбэл, бүх үүрэн холбооны оператор компанийн хэрэглэгчид ашиглах боломжтой.
mobiPLAY үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 1800-2222 дугаараас лавлана уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх