Олон нийтийн сүлжээ бидэнд зураг, бичлэг, үг, өгүүлбэр болоод сэтгэл хөдлөлөө бусадтай хуваалцах боломжийг олгодог. Бид биеэр уулзах боломжгүй аль эсвэл үлдсэн амьдралынхаа туршид хэзээ ч танилцахгүй байх байсан хүмүүстэйгээ холбогдож, санаа бодлыг нь сонсож, найзлан нөхөрлөхөөс эхлээд өдөр тутмын чухал мэдээ, мэдээллүүдийг ч үүгээр хүлээн авдаг.
Хэдийгээр олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг нийтлэх нь дурсамжтай мөчөө хуваалцах сайхан боломж боловч таны төсөөлөө ч үгүй эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс дараах зургаан зүйлийг зураг, бичлэг нийтлэхээсээ өмнө заавал анхаарч байгаарай.
1. ОЛОН НИЙТИЙН ГАЗАР БОЛОН ХУВИЙН ОРОН ЗАЙ
Хэрэв та олон нийтийн газарт зураг дарах гэж байгаа бол тухайн байгууллага зураг дарахыг зөвшөөрдөг эсэх, зурганд тань багтаж буй хүмүүс зургийг нь бусадтай хуваалцахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.
Мөн хүүхдийн үсний найр, төрсөн өдөр, хурим зэрэг олон хүн цугласан арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол зургийг нь олон нийтийн сүлжээнд байршуулж болох эсэхийг зочдодоо урьдчилан мэдэгдээрэй.
2. НИЙТЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ БОД
Та интернэт орчинд зураг, бичлэгээ нийтлэхэд үүнийг тараах, хувилах, өөрчлөн ашиглах боломж бусдад бий болдог. Тиймээс бүх зүйл таны хяналтад байгаа үед нөхцөл байдлыг сайтар эргэцүүлээрэй.
Энэ зургийг хэн үзэх боломжтой вэ?
Энэ зурагт өөр хүмүүс багтсан уу? Тэд зургаа олон нийтийн сүлжээнд байршуулахыг хүсэж байна уу?
Энэ зурагт хэн нэгнийг доромжилсон өнгө аяс бий юу гэдгийг тооцоолоорой.
Түүнчлэн бага насны хүүхдийн талаар мэдээлэлтэй зургийг аль болох нийтлэхгүй байх нь зохимжтой.
3. ТОХИРГОО
Зураг, бичлэг нийтлэхдээ тухайн төхөөрөмж болон олон нийтийн сүлжээний тохиргоогоо шалгаарай. Фэйсбүүкийн хувьд л гэхэд та зургаа олон нийтэд, найзууддаа, аль эсвэл зөвхөн өөртөө харагдах боломжтой байлгахаар тохируулж болдог.
4. ЗУРАГ, БИЧЛЭГ ХУВААЛЦАХ БУСАД АРГА ЗАМУУД
Дараах аргуудыг хэрэглэснээр та бусадтай зураг, бичлэг хуваалцахдаа илүү хяналттай байж чадна. Үүнд:
И-мэйлээр хуваалцах
Нууц үг, хаяг ашиглаж байж зураг үзэх боломжтой болдог, аюулгүй портал ашиглах
Утасны мессежээр зураг явуулах.
5. БАЙРШИЛ
Зургаа нийтэлснээр та өөрийн байршлыг бусдад мэдээлж байх магадлалтай. Хэрэв ингэхийг хүсэхгүй байвал ашиглаж буй төхөөрөмж дээрх GPS-ийг унтраах, байршлыг тань ашигладаг апликэйшний тохиргоог шалгаж унтраах боломжтой.
6. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ АШИГЛАХ ЖУРАМ
Хувь хүнээс гадна сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагууд өөрсдийн гаргасан амжилт, явуулж буй үйл ажиллагаагаа бусдад сурталчилж, таниулах хүсэлтэй байдаг. Нийтэлж буй зураг, бичлэг бусад хүмүүсийн эрх ашгийг хөндөөгүй гэдгийг баталгаажуулахын тулд байгууллагадаа холбогдох журам, зөвшөөрөл авах зохицуулалт хийж болох юм. Уг журамд тусгах шаардлагатай мэдээллүүд:
Олон нийтийн сүлжээнд хэрхэн хандаж, зохицуулахыг тодорхойлох
Олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах болон ашиглахгүй байх талаар тодорхой байлгах
Бусдыг дээрэлхэх, дарамт шахалт үзүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, ингэсэн тохиолдолд авах арга хэмжээг тусгах
Олон нийтийн сүлжээн дэх хаягийг хэрхэн хянах үйл явц
Байгууллагын лого, брэнд нэрийг хэрхэн ашиглах тухай
Ажилчид олон нийтийн сүлжээ яаж ашиглах тухай байгууллагын баримталдаг зарчим
Хүүхдийн зураг, бичлэг нийтлэх, тараах явдлыг байгууллага хэрхэн зохицуулах тухай.
Мөн эдгээр журмыг уншиж, хүлээн зөвшөөрсөн гэдгээ мэдэгдэх механизм шаардлагатай.
Тэгээд ч олон нийтийн сүлжээ буюу Фэйсбүүк, Инстаграм, Твиттер зэрэг нь нэгэн төрлийн платформ, хэрэглээ учир зөв хэрэглэж, аюулгүй байдлыг хангах нь ихээхэн чухал юм.
Эх сурвалж: Cyber Safety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх