АНУ-ын “Forbes” сэтгүүл 35 дахь удаагийн “Дэлхийн тэрбумтнуудын жагсаалт”-аа танилцуулсан бөгөөд телевизийн шоуны од, модель Kylie Jenner уг жагсаалтаас албан ёсоор хасагдсан нь илэрхий болжээ.
Жил бүр дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн хөрөнгийн хэмжээг тооцоолж, тэрбумтнуудыг нэрлэдэг “Forbes” сэтгүүл одоогоос хоёр жилийн өмнө Kylie Jenner-ийг өөрийн хөдөлмөрөөр хөрөнгөжсөн дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэсэн нь цахим орчинд багагүй шуугиан дэгдээж байсан билээ.
Тэрээр анх 2015 онд “Kylie Cosmetics” гоо сайхны компанийг үүсгэн байгуулсан бөгөөд дөрвөн жилийн дараа гэхэд уг компани 1.2 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байжээ. Ингээд тухайн жилдээ компанийнхаа хувьцааны 51 хувийг “Coty” гоо сайхны компанид худалдсан байна.
Харин өнгөрсөн оны аравдугаар сард “Forbes” сэтгүүл Kylie болон түүний ээж, менежер Kris Jenner нарыг татварын тооцоог зориудаар худал мэдүүлсэн, хөрөнгийн хэмжээгээ хиймлээр өсгөсөн гэдгийг олон нийтэд зарласан ч Kylie-гийн зүгээс уг мэдээллийг няцааж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ийнхүү асуудал маргаантай байсны эцэст тус сэтгүүлээс Kylie Jenner-ийн хөрөнгийг 900 сая ам.доллараар баталснаар асуудал шийдэгджээ.
Та бүхэнд сонирхуулан хэлэхэд Kylie тэрбумтнуудын жагсаалтаас хасагдсан ч түүний эгч Kim Kardashian West уг жагсаалтад багтсан билээ. Харин өөрийн хөдөлмөрөөр хөрөнгөжсөн хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг 26 настай Austin Russel хэмээх залуу тэргүүлэх болжээ.
Эх сурвалж: Insider, Forbes
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх