Байгаагаасаа илүү ӨНДӨР харагдахын тулд ашиглах хувцаслалтын 7 заль


Цэцээ | YOLO.MN
2021-03-31

Өсвөр насныхны хувьд өндөр харагдана гэдэг хамгийн чухал асуудлуудын нэг. Тэгвэл бид энэхүү нийтлэлээрээ шинээр хувцас худалдан авахгүйгээр өөрийн өдөр тутамдаа өмсдөг хувцсаа ашиглан өндөр харагдах долоон залийг хүргэж байна. 

1. Олон өнгийн хувцас өмсөхөөс аль болох татгалзаарай. Учир нь нэг өнгийн хувцас өмсөх үед бид байгаагаасаа илүү өндөр харагддаг байна. 


2. Хүрэм өмссөн үед товчийг нь тайлаарай. Гэхдээ мэдээж цаг агаар дулаахан өдрүүдэд л. 


3. Ороолт зүүхдээ харин ороож зүүлгүйгээр хүзүүндээ тохоод доош нь уншуулах хэрэгтэй. 


4. Трико, оймс, гутлаа өмссөн юбка, өмднийхөө өнгөтэй адил байхаар сонгоорой. Хөвгүүдийн хувьд өмд болон гуталны өнгөө ижилсүүлэх хэрэгтэй. 


5. Том, өргөн бүс зүүхээс татгалзаарай.


6. Мэдээж өндөр өсгийт чамд тусална. 


7. Хүзүүгээ илүү урт болгож харагдуулмаар байвал V хэлбэрийн захтай цамц өмсөх хэрэгтэй. 

#Загвар #Зөвлөгөө #Өндөр