Оскарын шагналт зохиолч, найруулагч Bong Joon-ho цоо шинэ кино зохиолоо бичиж дуусгасан талаар мэдэгдлээ.
Тэрээр “The Director’s Cut” подкастын сүүлийн дугаарт “Knives Out” (2019) киноны найруулагчаар ажилласан Rian Johnson-той ярилцсан бөгөөд ярилцлагын үеэр өнгөрсөн 2020 оныг хоёр цоо шинэ кино зохиол бичих ажилд зориулсан тухайгаа дурджээ. Тухайлбал, найруулагч Bong Joon-ho уг хоёр зохиолын нэгийг нь өнгөрсөн долоо хоногт бичиж дуусгасан бөгөөд нэгэн цаг хугацаанд хоёр зохиолыг ийнхүү зэрэг бичих нь тархиа яг л зүүн, баруун гэсэн хоёр хэсэгт хувааж байгаа юм шиг мэдрэгдсэн гэнэ.
Найруулагч маань энэхүү ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч нэг зохиол нь солонгос, нөгөө зохиол нь англи хэл дээр бичигджээ. Солонгос хэл дээр бичигдсэн кино зохиолын зураг авалт нийслэл Сөүл хотод хийгдэх бөгөөд аймшиг, адал явдал хосолсон маш өвөрмөц бүтээл болох талаар онцолсон юм.
Харин англи хэл дээрх зохиол бичиж хараахан дуусаагүй байгаа ч зураг авалтын тал хэсгийг АНУ, үлдсэн талыг нь Их Британид хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сонирхолтой нь утга уянгын төрлийн энэхүү бүтээлийн зохиолыг 2016 онд болсон бодит үйл явдлаас сэдэвлэсэн байна.
Найруулагч Bong Joon-ho өнгөрсөн онд Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шинэ кино зохиол дээр ажиллаж эхэлсэн тухайгаа дурдаж байсан юм. Хамгийн гайхалтай нь тэрээр үүний хажуугаар HBO сувгийн хамт олонтой хамтарч алдарт “Parasite” (2019) киноныхоо цуврал хувилбарыг бүтээж байгаа билээ.
Эх сурвалж: Hypebeast
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх