Алдарт “Disney” кино компанийн хүүхэлдэйн кинонуудыг үзээгүй хүн гэж үгүй байх. Энэхүү нийтлэлээрээ бид уг компанийн бүтээлүүдийн тухай маш олон сонирхолтой баримтуудаас 10 баримтыг сонгон авч танилцуулж байна.
1. Хэн ч “Snow White and the Seven Dwarfs” хүүхэлдэйн киног амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй
“Snow White and the Seven Dwarfs” буюу бидний хэлж заншсанаар “Цасан цагаан ба долоон одой” хүүхэлдэйн кино нээлтээ хийснээсээ хойш тоолж баршгүй олон хүүхэд залуусын хүртээл болж, тухайн үеийнхээ кино урлагийн хөгжлийг нэг шат ахиулсан билээ.
Гэвч энэхүү уран бүтээлийг бүтээхийн тулд олон олон санхүүгийн зээл, туслалцааг авч, байраа хүртэл барьцаанд тавьсан Walter Disney-д хэн ч итгэсэнгүй. Багийн гишүүд нь түүнийг “Цасан цагаан ба долоон одой” хүүхэлдэйн киног бүтээхийн тулд ийм их хүчин чармайлт гаргасныг мэдээд энэхүү уран бүтээл бол Disney-ийн бодлогогүй үйлдэл хэмээн тодорхойлж байсан удаатай аж. Эхнэр нь хүртэл түүнд найдлага тасрах гэж байсан гэдэг.
Гэвч Walter Disney-ийн хувьд хүмүүсийн юу гэж хэлэх тийм ч сонин биш байв. Түүний эхэлсэн ажлынхаа эцсийг үзэхээр шулуудсан нь зөв болж, анхны уран бүтээл нь нээлтээ хийсэн жилдээ 8 сая ам.долларын орлого олсон аж. Их хямралын үеэр шүү дээ!
2. Dopey одой чалчаа байх байсан
Долоон одой дундаас ганцаархнаа сахалгүй Dopey хүүхэлдэйн киноны турш ганц ч үг хэлдэггүйг та бүхэн санаж байгаа байх. Гэвч киноны эх зохиол дээр Dopey-г долоон одой дундаас хамгийн “чалчаа” нь байхаар төлөвлөж байжээ.
Харамсалтай нь кино багийнхан Dopey-гийн дүрд тохирох дуу оруулагч олж чадаагүйн улмаас киноны эцсийн хувилбарт түүнийг ярихыг огт оролддоггүй хэмээн тайлбарласан нь тэр аж.
3. Анхны албан ёсны дуу/soundtrack/-тай хүүхэлдэйн кино
“Цасан цагаан ба долоон одой” уран бүтээл нь кино урлагийн түүхэнд киноны албан ёсны дуу /soundtrack/-тай анхны уран бүтээлээр хэмээн бичигджээ.
4. Алдарт Mickey Mouse
1928 онд зохион бүтээгдсэнээсээ хойш “Disney” компанийн бэлгэ тэмдэг болсон Mickey Mouse-ийн дүр төрхийг хараад танихгүй хүн байхгүй биз ээ. Түүний төрхийг бүтээхийн тулд гурван бөөрөнхий дүрсийг зөв байрлуулахад л хангалттай ба үүнийг “Сонгодог Mickey” гэж нэрлэдэг аж. Disney-ийн уран бүтээлчид олон олон кинонууддаа Сонгодог Mickey-ийн дүрсийг нууж байсны нэгэн жишээ бол “Pinocchio” хүүхэлдэйн кино юм.
Цэнхэр дагина Pinocchio-г модон хүү болгосны дараа Geppetto болон түүний муур Figaro, загас Cleo нар баярт явдлыг тэмдэглэхээр очно. Энэ үед Pinochhio хүү хуруугаа галд шатаах ба Geppetto түүнийг тэвэрсээр явдаг. Ингээд тэд Mickey Mouse-ийн зурагтай сандлын хажуугаар өнгөрнө.
5. TIME сэтгүүлийн нүүрийг чимэх шахсан нь
97 жилийн түүхтэй TIME сэтгүүл Dumbo зааныг “Оны шилдэг хөхтөн амьтан”-аар өргөмжлөх төлөвлөгөөтэй байсан ч тухайн үед Сувдан эрэг дайралтад өртөж, олон цэргүүд амь насаа алдсан тул сэтгүүлийн нүүрэн дээр илүү “хүндэтгэлтэй” зураг сонгохоор шийдсэн байна.
6. “Disney” компанийн хамгийн богино хэмжээтэй бүтээл
Нийт 64 минутын хугацаанд үргэлжлэх “Dumbo” хүүхэлдэйн кино нь “Disney” кино компанийн хамгийн богино хэмжээтэй уран бүтээл аж. Олон ч хүмүүс уг бүтээлийн зохиолыг уртасгахыг хүссэн ч Walter Disney киноны зохиолыг сунжруулбал үнэ цэн, утга учир нь алдагдана хэмээн үзэж, тэдний саналыг эсэргүүцэж байв.
7. Үнэ цэнтэй зургийн хальснууд
“Disney”-ийн зураачид “Dumbo” хүүхэлдэйн киног бүтээхэд ашиглагдсан зургийн хальснуудыг хадгалж үлдээхэд тийм ч их анхаарал хандуулсангүй. Тухайлбал, тэд “Fantasia” (1940), “Dumbo” (1941) зэрэг хүүхэлдэйн киног бүтээхэд ашигласан хальснуудыг гутлынхаа уланд нааж, улмаар гулгаж хөгжилддөг байжээ. Тэд эдгээр хальснууд өдгөө ийм үнэ цэнтэй болохыг хэрхэн таамаглах билээ.
8. “Bambi complex” гэх сэтгэлзүйн эмгэг байдаг
Bambi янзагын өрөвдөлтэй түүхийг үзэж өссөн залуус бид өрөвч сэтгэл, энэрэнгүй зан, үнэн зөвөөр явахын ач тус гээд олон “хичээлийг” сурсан. Анчид түүний ээжийг хэрцгийгээр алахад нулимс дуслуулсан үе ч бий. Магадгүй тэр ч утгаараа амьтдад, нэн ялангуяа өхөөрдөм төрхтэй амьтдад хэт эелдгээр ханддаг сэтгэлзүйн эмгэгийг “Bambi complex” хэмээн нэрлэх болсон байх.
Энэ төрлийн хүмүүс амьтдыг зөвхөн хүүхэлдэйн кинон дээр гардаг баатар мэтээр хүлээн авдаг учир тэдэнд дэндүү өрөвчхөн ханддаг байна.
9. Walter Disney-ийн хамгийн хайртай хэсэг
“Disney” кино компанийн үүсгэн байгуулагч Walter Disney-ийн хамгийн хайртай үзэгдэл бол “Cinderella” (1950) хүүхэлдэйн киноны Үлгэрийн загалмайлсан эх Үнсгэлжингийн уранхай хувцсыг ид шидийн хүчээр үзэсгэлэнтэй болгодог хэсэг.
Энэхүү хэсгийг тус компани байгуулагдсанаас хойш 40-өөд жилийн турш тууштай ажилласан “Nine Old Men” гэгдэх зураачдын нэг Marc Davis бүтээсэн байна.
10. Lady, Tramp хоёрын алдартай хэсэг зохиолоос хасагдах шахсан нь
“Lady and the Tramp” (1955) киноны хоёр нохойн хайр дурлалын эхлэлийг тэмдэглэх шпагетти хуваан иддэг үзэгдэл олон ч хүний хайрыг татдаг. Гэвч Walter Disney-ийн хувьд киноны гол дүр болсон нохдод хүний зан чанарыг суулгахыг хүссэн ч ноход шпагетти хувааж идээд үнсэлцэнэ гэдэг нь хэрээс хэтэрсэн зүйл байв. Гэвч зураач Frank Thomas-ийн ятгалгаар тэр энэхүү хэсгийг кинонд оруулахаар шийдсэн юм.
Эх сурвалж: Mental Floss
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх