Аймшгийн кино үзсэний дараах АЙДСЫГ хэрхэн даван туулах вэ?


Т. Азжаргал | YOLO.MN
2021-02-12

Аймшгийн кино үзсэний дараа хэдэн өдрийн турш ар талаа шалгаж, хэн нэгнээс цочиж явдаг хүмүүс байдаг шүү дээ. "Үзье л дээ" гээд шалж шалчхаад үзсэнийхээ дараа айгаад унадаг. Магадгүй та ч энэ төрлийн хүн байж болох юм. 

Тэгвэл бид яг дээр дүрсэлсэн шиг хүмүүст зориулан аймшгийн киноноос үүдэлтэй айдсыг богино хугацаанд даван туулах аргуудаас хуваалцаж байна.

1. БОДИТ БАЙДАЛ БОЛОН ХИЙСВЭР ЕРТӨНЦИЙГ ЯЛГАХ

Юун түрүүнд гэрлээ асаагаад, тухтай гэгч нь суугаад үзсэн киноны тань аль үйл явдал нь бодит амьдралд тохиолдож болох, аль нь боломжгүй талаар эргэцүүлэн бодоорой. Аймшгийн кинон дээр хийсвэр зүйлийг ч бодит мэтээр дүрсэлсэн байдаг учир айх нь аргагүй. Гэхдээ бид өдөр тутамдаа сүнс, зомби, чөтгөртэй тааралдах нь юу л бол. 

2. КИНО БҮТСЭН ТҮҮХИЙГ ҮЗЭХ

Энэ маш үр дүнтэй арга шүү. Ихэнх кино найруулагчид кино бүтсэн түүхийг богино нэвтрүүлэг болгон цацдаг. Уг нэвтрүүлэгт киноны зураг авалтын үеэрх хөгжилтэй агшнууд, үзэгчдийг хамгийн ихээр айлгадаг үзэгдлүүдийг хэрхэн бүтээснийг харуулсан байдаг.

3. ХӨГЖИЛТЭЙ БИЧЛЭГ ҮЗЭХ

Хошин шог, комеди үзүүлбэр үзсэнээр толгойд тань тасралтгүй тоглогдож байсан аймшигт хэсгүүд өөрийн эрхгүй мартагдах болно. 

4. БЯСАЛГАЛ ХИЙХ

Хүн гэдэг их ухаантай амьтан юм шиг мөртлөө зарим зүйлийг бодохгүй байя гэсэн ч чадахгүй үе бий. Гэхдээ та бясалгал хийдэг, хийх гэж оролддог нэгэн бол яг энэ үед бясалгал хийж бодлоо чөлөөлөөрэй. 

5. НАЙЗТАЙГАА ЯРИХ

Киног найзтайгаа хамт үзсэн ч бай, ганцаараа үзсэн ч бай өөр сонирхолтой сэдвийн талаар ярилцаж сэтгэлээ сэргээгээрэй. Найзтайгаа ярих сэдэв толгойд үргэлж бэлэн байдаг шүү дээ. 

Эх сурвалж: Bustle

#Кино урлаг #Зөвлөгөө #Аймшгийн