“Хэн хамгийн олон бүсгүйтэй селфидэх вэ?”


Сондор | YOLO.MN
2016-09-19

Мөрөөдлийн театр, Монгол контент компанийн хамтын бүтээл болох “Одод болохын хүслэн” киноны уран бүтээлчид кино сонирхогч, үзэгчтэйгээ хэсэг хормыг хамтдаа өнгөрүүллээ.

Тэд өмнө нь Тэнгис болон IMAX кино театруудад хөгжөөнт өдөрлөгөө хийсэн бол өчигдөр гэр бүл бүрийн очих дуртай Хүннү Моллын тайзнаа дуутай хууртай, хөгжөөнтэй цагийг өнгөрөөсөн юм. Гол дүрийн гурван жүжигчний бүрдэл “Лава” хамтлаг ая дуугаа өргөж, W2M хамтлагийн залуус эрч хүчтэй бүжгээр олныг баясгасан юм.

“Хэн хамгийн олон бүсгүйтэй селфидэх вэ” хэмээх сонирхолтой тэмцээнийг хоёр залуугийн дунд явуулж хамгийн олон буюу 12 бүсгүйтэй хамтдаа зургаа авахуулж чадсан нь “Одод болохын хүслэн” киноны хос тасалбарын эзэн болсон юм.

Мөн тэд хайртай уран бүтээлчтэйгээ хамтдаа зургаа татуулж, хүндэлж явдгаа илэрхийлж байлаа. Харин киноны уран бүтээлчид үзэгчдийн сэтгэгдлийг сонсож, тэдэнтэй кино хийх үед тохиолдсон хөгжилтэй агшнаасаа хуваалцсан. Нээлтээ хийгээд удаагүй ч уг кино эрэлттэй байгаа нь танхим дүүрэн үзэгч, киноны дууссаны дараах сэтгэл хангалуун байгаа үзэгчдийн уур амьсгалаас мэдэгдэж байв.

 





















#Кино #Movie