МУИС: Акита их сургууль оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2021-02-11

Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд анхаарлаа хандуулаарай. МУИС болон Япон Улсын Акита Олон Улсын Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ШААРДЛАГА: 

- МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа 2-4 түвшний суралцагч
- Голч оноо 2,5 буюу түүнээс дээш
- Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх /батламж хавсаргах/

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ /БҮХ МАТЕРИАЛ АНГЛИ ХЭЛ ДЭЭР БАЙНА/:

1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх)
3. Удирдагч багшийн тодорхойлох захиа татах (загварын дагуу бөглөсөн байх)
4. Англи хэлний онооны батламж: TOEFL iBT -71; TOEFL PBT/ITP-530; IELTS-6.0; TOEIC-785;
5. 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар (JPG, PNG)
6. Паспортын хуулбар
7. Санхүүгийн баталгаа. Банкны албан ёсны англи хэл дээрх дансны тодорхойлолт
- 1 улирал суралцах бол 600,000 йен
- 2 улирал суралцах бол 1,000,000 йен баталгаа гаргана

Бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.

ТЭТГЭЛЭГ: 

Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

ХҮСЭЛТ ГАРГАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2021 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 15:00 цаг. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Эх сурвалж: МУИС

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр