ФОТО: Хаулын явдаг цайзыг "амилуулжээ"


Миау | YOLO.MN
2021-02-08

Алдарт “Ghibli” студиэс сэдэвчилсэн паркийн эхний зургууд цацагдлаа.

Япон улсын Нагакутэ хотын “Expo Memorial” паркт нээлтээ хийхээр төлөвлөж буй уг хүрээлэн нь “Ghibli” студийн сонгодог уран бүтээлүүд болох “My Neighbour Totoro” (1988), “Kiki’s Delivery Service” (1989), “Princess Mononoke” (1997), “Howl’s Moving Castle” (2004) зэргээс сэдэвчилсэн байгууламжуудаас бүтсэн аж. 

Энэхүү гайхамшигт соёл, амралтын хүрээлэнгийн барилга байгууламжийн ажлууд бүрэн хийгдэж дуусаагүй байгаа ч нээлтээ хийснийх нь дараа зочлох гэж буй хүмүүст зориулан паркийн зарим хэсгийн зургийг танилцуулжээ. Одоогоор 16 метрийн өндөртэй Хаулын явдаг цайз болон “Princess Mononoke” киноноос сэдэвлэсэн Татара тосгоныг танилцуулаад байна.

Хаулын явдаг цайз
Татара тосгон

Сонирхуулан хэлэхэд ирэх оны намар нээлтээ хийхээр төлөвлөж буй “Ghibli” студийн энэхүү парк бүтэхэд ойролцоогоор 323 сая ам.доллар зарцуулагдсан гэнэ.

Эх сурвалж: Hypebeast

#Сонин хачин #Аялал #Ghibli