Гэртээ олон сараар хөл хорионд, найз нөхдөөсөө хол байгаа энэ үед цахим хичээлээсээ залхах, олон нийтийн сүлжээнд ихэнх цагаа өнгөрүүлэх, гэрийн ажлаа хийх гээд сатаарах зүйлс эргэн тойронд чинь байнга тулгарч байна уу?
Тэгвэл эдгээр асуудлаа шийдэж, өөрийгөө дайчлан цагийг үр бүтээлтэй ашиглахад суралцаж яваа Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Механик инженерийн 3-р курсийн оюутан С.Мөнхжаргал “Цахим хичээлдээ үр дүнтэй суралцах миний туршлага” влогоо та бүхэнтэй хуваалцаж байна.
Түүний влогоос цагаа хэрхэн зөв төлөвлөж, олон нийтийн сүлжээнд хэт их цаг зарцуулахгүйгээр өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, олон улсын тэргүүлэх их сургуулиудын цахим хичээлд хамрагдах боломж гээд олон сонирхолтой жишээг сонирхоорой. Тэрээр цар тахлын үеийн хөл хорионы хугацааг өөртөө ашигтай, үр дүнтэйгээр ашиглах боломж болгон харж олон шинэ зүйлийг туршиж үзжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх