Таны ордноос хамаарч тохирох мэргэжил янз бүр байдаг гэдгийг та мэдэх үү? Зурхайн ордоороо өөрийгөө шинжин өөрт тохирох ажил мэргэжлээ олох нь амжилтад хүрэх хамгийн эхний алхам болно. Учир нь хүн өөрт тохирох ажлаа хийснээр сэтгэл хангалуун, тав тухтай мэдрэмж авдаг бөгөөд ажилдаа илүү дуртай байдаг нь амжилтад хүрэхэд нөлөөлдөг аж.
Ингээд зурхайн ордуудад ямар мэргэжил илүү тохирох вэ? Хамтдаа танилцацгаая.
Матрын орд /12 сарын 21 – 1 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Менежер, нягтлан бодогч, банк санхүүгийн ажилтан, багш, программист
Матрын ордныхон ажилд няхуур, бодлоготой ханддаг учир аливаа ажлыг төлөвлөж, эмх цэгцтэй гүйцэтгэх чадвартай. Тэд чанга хатуу зарчимтай, өөрийн үзэл бодолдоо үнэнч байдаг нь заримдаа сул тал мэт санагдах ч удирдах албан тушаал, өрсөлдөөн ихтэй салбаруудад давуу тал болдог.
Хумхын орд /1 сарын 21 – 2 сарын 18/
Амжилттай байх мэргэжил: Эрдэмтэн, дизайнер, зохион бүтээгч, байгаль орчны инженер, зуучлагч, жүжигчин
Хумхын ордныхны хувьд шинэлэг сэтгэлгээтэй, эрх чөлөөг эрхэмлэдэг, шинэ зүйлд үргэлж сонирхолтой байдаг. Тэд нэгэн хэвийн хэвшмэл бус сэтгэлгээ шаарддаг ажилд илүү амжилт гаргах хандлагатай. Сэтгэлгээгээ сорих, мэдлэгээ байнга хөгжүүлэх боломжтой ажлууд энэ ордныхонд илүү тохирно.
Загасын орд /2 сарын 19 – 3 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Сувилагч, нийгмийн ажилтан, борлуулалтын ажилтан, эмч, яруу найрагч, сэтгэл зүйч
Загасны ордны хүмүүс ихэвчлэн зөн билигтэй, сэтгэл хөдлөлд ухаалаг ханддаг. Тиймээс тэвчээртэй, бусдыг ойлгож, туслах шаардлагатай ажлуудад сайн. Гэхдээ тэд эмзэг мэдрэмжтэй тул шүүмжлэл ихтэй салбарууд буюу үйлчилгээний газар, зочид буудал зэрэгт ажиллахад хүндрэлтэй санагдана.
Хонины орд /3 сарын 21 – 4 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Шүдний эмч, мэс засалч, санхүүгийн шинжээч, зочид буудлын менежер, удирдах албан тушаалтан
Энэ ордны хүмүүс шийдэмгий, бат бөх, өрсөлдөөнтэй зан чанараараа бусдаас ялгарна. Тэд удирдаж болбол хэзээ ч бууж өгөхгүй, зорилгодоо хүрэхийн тулд тууштай зогсож чаддаг. Тиймээс хариуцлага, тууштай байдал шаардсан ажлуудад сайн тохирно.
Үхрийн орд /4 сарын 21 – 5 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Загвар зохион бүтээгч, газар тохижуулагч, банкны ажилтан, санхүүгийн зөвлөх, инженер, тогооч
Хамгийн найдвартай, шийдэмгий, шударга хүмүүс бол үхрийн ордныхон. Тэд амьдралаа тогтвортой байлгахыг илүүд үздэг. Тиймээс тогтмол цагийн хуваарьтай, бүтээлч байдлыг дэмжих ажлуудад хамгийн тохиромжтой.
Ихрийн орд /5 сарын 21 – 6 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Багш, орчуулагч, олон нийттэй харилцах мэргэжилтэн, төслийн менежер, харилцааны мэргэжилтэн, сэтгүүлч
Их ордныхон олон төрлийн авьяастай, байгаа орчиндоо хурдан дасан зохицдог хүмүүс. Тэд харилцаа холбоо сайтай, өөрийгөө сорьсон, сонирхолтой зүйлс хийдэг мэргэжлээр ажиллахад тохиромжтой. Удирдлагын албан тушаалд ажиллахыг хүсэхгүй ч, байгалийнхаа татах хүчээр сайн удирдагчид болж чадна.
Мэлхийн орд /6 сарын 21 – 7 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Эмч, тогооч, контент менежер, багш, нийгмийн ажилтан, хуульч, өмгөөлөгч
Мэлхийн ордныхон эмзэг мэдрэмтгий зантай учраас бусдад туслах, ядарсан нэгнийг халамжлах үүрэгтэй ажлуудыг гайхалтай сайн гүйцэтгэдэг. Тэд төрөлхийн асрагчид, асуудал шийдвэрлэгч байдаг тул дээрх мэргэжлүүдэд сайн тохирно.
Арслангийн орд /7 сарын 21 – 8 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Жүжигчин, дизайнер, зохион байгуулагч, маркетингийн ажилтан, захирал, борлуулалтын ажилтан, хөтлөгч
Арслангийн ордныхон эрч хүчтэй, өөртөө итгэлтэй хамгийн биеэ даасан хүмүүс байна. Тэд ихэнх үед өөртөө итгэлтэй байж, хамт олны дундаа нэр хүндтэй байр суурь эзэлдэг. Тиймээс удирдах албан тушаал, зохион байгуулах зэрэг бусдыгаа манлайлах ажлуудыг сайн хийж гүйцэтгэнэ.
Охины орд /8 сарын 21 – 9 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Судлаач, хөрөнгө оруулагч, статистикч, зураач, гүйцэтгэх туслах, найруулагч, шүүмжлэгч, цагдаа
Охиныхон бол төгс төгөлдрийг эрхэмлэдэг бөгөөд маш нямбай хүмүүс юм. Тэд нарийн, эмх цэгцтэй, төгс зүйлийг хийхийг эрмэлздэг тул анхааралтай, жижиг зүйлд ч төвлөрч ажиллах мэргэжилд төгс тохирно.
Жинлүүрийн орд /9 сарын 21 – 10 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Хүний нөөцийн ажилтан, оффисын ажилтан, чөлөөт уран бүтээлч, бүжигчин, сурвалжлагч
Жинлүүрийн ордныхон сэтгэл татам, хамгийн сонирхолтой хүмүүс байдаг. Тэд эерэг энергид төвлөрч, бусдыг аз жаргалтай болгохыг хүсдэг. Тиймээс үйлчлүүлэгчтэй харилцах ажилд илүү тохирно.
Хилэнцийн орд /10 сарын 21 – 11 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Сэтгэл зүйч, инженер, санхүүгийн зөвлөх, зах зээлийн шинжээч, мэс заслын эмч, физикч
Хилэнцийн ордныхон маш ухаалаг, сониуч, зальтай хүмүүс байдаг. Тэд ямар нэгэн асуудалд хариулт олохоосоо өмнө хэзээ ч тайвширдаггүй. Нэг ажил эхлүүлчихвэл заавал эцсийг нь үзэж байж санаа нь амарна. Хилэнцийн ордныхон хүмүүсийн амьдралыг сайжруулах, өсөх, амжилт олох боломжийг олгодог мэргэжил яг тохирно.
Нумын орд /11 сарын 21 – 12 сарын 20/
Амжилттай байх мэргэжил: Брэндийн төлөөлөгч буюу модель, олон нийттэй харилцах ажилтан, мөрдөгч, аяллын хөтөч, хувийн дасгалжуулагч
Энэ ордныхон бол бүтээлч, эрч хүчтэй хүмүүс. Тэд хэрэгтэй үед үргэлж зөв шийдвэр гаргаж чаддаг ба хамгийн шударга удирдагчид байдаг. Нумынхан сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс тул амьтан, байгаль хамгааллын албанд ажиллавал амжилтад хүрэх магадлалтай.
Эх сурвалж: ZipRecruiter.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!