Хаврын улиралд хүний арьс маш эмзэг болдог. Үүн дээр нэмэгдээд хамарны хар батга “арзайгаад” улам л зовооно. Тэгвэл тэдгээр арзайсан "хар" нөхдийг устгах энгийн бөгөөд маш амархан арга зааж өгье.
Хар батга яагаад үүсдэг вэ?
Арьсны нүхжсэн хэсгүүдэд бохирдол орж бөглөснөөр хар батга үүсэх шалтгаан болдог.
Хар батгыг хэрхэн амархан арилгах вэ?
Тэгвэл гарын доорх материалаар хар батганаас салах тун амархан арга туршаад үзэхийг зөвлөж байна.
Танд ердөө давс, нимбэг, багахан хэмжээний ус байхад л хангалттай.
1 цайны халбага давс
1/2 халбага нимбэгний шүүс
1 халбага ус
Энэ гурвыг хооронд нь хольж хутгана. Цэвэрлэсэн хамарныхаа хар батгатай хэсэгтээ түрхэж, 2-4 минут хуруугаараа эсвэл шүдний зөөлөн үстэй сойзоор иллэг хийгээрэй. Нүүрээ усаар угаасныхаа дараа өөрийн цэвэрлэдэг хөөс савангаар дахин угааж болно. Харин анхааруулахад энэ аргыг долоо хоногт хоёроос дээш удаа хэрэглэхэд тохиромжгүй юм шүү.
Хар батгагүй хамар мандтугай
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх