Залуу таныг 2021 оныг илүү өнгөлөг, итгэл дүүрэн өнгөрүүлэхэд тань туслах хувцас загварын долоон трэндийг танилцуулж байна.
1. БОМБЕР ХҮРЭМ
Загвар зохион бүтээгчид бомбер хүрмийг энэ жил олны харцыг булаах загвар гэж үзэн өөрсдийн шинэ коллекцид багтаажээ.
2. ПАСТЕЛЬ ӨНГӨ
1970-аад оны хэв маягтай хувцаслалт + Пастель өнгө = Төгс зохицол. Энэхүү өнгө трэнд хувцасны жагсаалтад багтсан шалтгаан бол яах аргагүй ‘нүдэнд зөөлөн харагдах увидас’.
3. БЕРМУД БОГИНО ӨМД
Өргөн хэмжээтэй бермуд шорт нь энэ онд эрэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой хувцас хэмээн нэрлэгджээ.
4. ТОД ӨНГҮҮД
Нимбэгний шар, неон ягаан, тод ногоон, час улаан мөн улбар шар. Эдгээр өнгүүдээр зуныг гэрэлтүүлэхэд бэлэн үү?
5. ТОМ, ӨРГӨН ӨМД
Классик бариу өмдийг түр мартаад чөлөөтэй, эвтэйхнээс гадна загварлаг харагдуулах өргөн өмдөөр гангарах цаг иржээ.
6. НЭХМЭЛ ЦАМЦ
Нэхмэл цамц нь өвлийн улирлын бэлгэ тэмдэг хэдий ч зөвхөн өвөл л моданд ордог гэсэн үг биш шүү. Алдартай брэндүүд бүх хувцастай зохицдог энэхүү цамцыг шорттой хүртэл хослуулжээ.
7. МИНИМАЛИСТ
Асар их гоо зүйн мэдрэмжийг өгөх хар ба цагаан өнгийн хээнцэр хослолууд. Энгийн мөртлөө хүчтэй харагдах эрдэм яалт ч үгүй мөн.
Эх сурвалж: Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх