“Хиппо” англи хэлний олимпиадын БҮРТГЭЛ эхэллээ


Э. Тэгш-Амгалан | YOLO.MN
2021-01-26

"Хиппо" олон улсын англи хэлний олимпиад ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Ингээд англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох эрхэм зорилго бүхий уг олимпиадын талаар мэдээлэл хүргэе. 

"Хиппо" олимпиад анх 2013 онд зохион байгуулагдахад 5,000 гаруй сурагч оролцож байсан бол 2019 оны олимпиадад 35,500 гаруй сурагч оролцож байжээ. Ингээд сүүлийн шатанд 150 сурагч өрсөлдсөний 16 нь монгол сурагч байсан бөгөөд гурван алтан медальтай эх орондоо ирсэн билээ. 

АНГИЛАЛ БА ТҮВШИН: 

Энэхүү олимпиад нь энгийн болон олон улсын хөтөлбөртэй сургуулийн 5-12 дугаар ангийн бүх сурагчдад нээлттэй. Оролцогчид Европын Холбооны Гадаад Хэлний нийтлэг стандартад суурилсан найман ангилалд өрсөлдөх бөгөөд үүний таван ангилалд нь энгийн хөтөлбөртэй сургуулийн сурагчид хамрагдах бол гурван ангилалд нь олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид хамрагдах юм.

Ангилал ба түвшний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авах боломжтой. 

БҮРТГЭЛ: 

ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ: 

Та ЭНД дарж уг олимпиадын өмнөх онуудын загвар тестүүдийг ажиллах боломжтой. 

БҮРТГЭЛ: 

Олимпиадын бүртгэл 2021 оны нэгдүгээр сарын 18-наас гуравдугаар сарын 01-ний хооронд явагдана. 

Олимпиадын эхний шат 2021 оны дөрөвдүгээр сарын 03-ны 10:00 цагт цахим хэлбэрээр, хагас шигшээ шат 2021 оны тавдугаар сарын 15-ны 10:00 цагт цахим хэлбэрээр, финалын шат 2021 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд Итали улсын Венец хотод зохион байгуулагдах аж. 

Та “Хиппо-2021” олимпиадтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Эх сурвалж: Hippo Mongolia

 

#Боловсрол #Англи хэл #Олимпиад